Хэрэглэгчдээ хуурав

img

 

Дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй “Google” хайлтын систем тэнэгүүдийг баярыг тохиолдуулан хэрэглэгчдээ жинхэнэ утгаар нь хуурчээ. Өнөөдөр тус хайлтын систем “Уучлаарай. Бүтцийн өөрчлөлт хийж байна” гэх үгийг дэлгэцэн дээрээ гаргаж, хэсэг хугацаанд ажиллахгүй байсан юм. Гэтэл үнэн хэрэгтэй тус хаяг тэнэгүүдийн өдрөөр урвуугаараа буюу “elgooG”-аар ажилласан байжээ.

 

“elgooG”-ээр бүх мэдээллийг хайхад ямар ч асуудалгүй байсан ч таны хайсан мэдээлэл урвуугаа харсан байдалтай гарч ирж байсан аж. “Google” компани 2005 оноос эхлэн тэнэгүүдийн өдрөөр ийнхүү хошигнож, олон хүнд гэнэтийн бэлэг барих болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ