Ц.Оюунгэрэл гишүүн хогийн цэгүүдтэй танилцав
2015-04-01

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Хог хаягдлыг дахин боловсруулах хууль”-ийн төсөл боловсруулж, их хуралд өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Тиймээс хог хаягдлаас дахивар бүтээгдэхүүн түүдэг иргэд болон хог хаягдлыг дахин боловсруулдаг нөхцөл байдал, цэвэрлэх байгууламжуудтай газар дээр нь очиж танилцлаа. Өчигдөр тэрбээр Төв цэвэрлэх байгууламж, Нисэхийн шинэ цэвэрлэх байгууламж зэрэгтэй танилцсан байна.

 

Харин өнөөдөр Цагаандаваа, Улаанчулуутын хогийн цэгүүд, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд, эмнэлгийн хог хаягдлыг хоргүйжүүлэх “Элемэнт” компани, нийслэлийн хогийн Эко төв, Найрамдал зуслангийн ойролцоо байрлах Баянголын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллгагаатай тус тус танилцаж, Морингийн давааны иргэдтэй уулзахаар төлөвлөсөн ажээ.

 

Тэрбээр энэ өдрийн эхний ажлаа Баянзүрх дүүргийн V хороонд байрлах эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлдэг “Зөв амьдрал” Төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцсанаар эхлүүлсэн юм. Тус төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд 0-76 насны 120 гаруй иргэнийг 24 гэрт амьдруулдаг ажээ. Тэднийг зөвхөн амьдрах дулаан байр ая тухтай байдалд байдалд байлгахыг гол болгодоггүй ажиллаж, хөдөлмөрлөх сурч боловсрох боломж нөхцлөөр нь хангаж өгдөг гэнэ.

 

Дараа нь Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгтэй танилцсан юм. Цагаандавааны хогийн цэгт нийгмийн эмзэг бүлгийн 60 орчим иргэн тогтмол амьдарч ажил хөдөлмөр эрхэлдэг гэнэ. Харин ажлын өдрийн үдээс хойш болон амралтын өдрүүдэд орлого багатай иргэд болох 250-350 хүн ирж дахивар цуглуулдаг юм байна. “Зөв амьдрал” ТББ-ын тэргүүн Г.Загдаа энэхүү хогийн цэгүүдтэй танилцах ажилд тусалсан юм. Тэрээр хогийн цэгт ажилладаг зарим хүүхдүүдийг ар гэрийнх нь зөвшөөрөлтэйгээр өөрийн өнөр бүлтэй хамт байлгаж, нийгэмшүүлэх ажлыг ч мөн хийдэг аж.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунбилэг энэ үеэр дахивар бүтээгдэхүүн түүдэг иргэд болон тэднээс худалдан авалт хийдэг ченжүүдтэй уулзаж, хуулийн төслийг боловсруулахад санаа бодлоо илэрхийлэхийг хүссэн. Мөн хогийн цэгийн мэргэжилтнүүдээс ямар ямар асуудлуудад эрх зүйн орчинг бүрдүүлж өгч, хуульд оруулах шаардлагатай талаар санал бодлыг нь хуваалцсан юм. Түүнчлээ Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт ажилладаг ажилтнуудтай уулзаж, хуулийн төсөлд өөрсдийн санаа бодлоо оруулахыг хүсвэл цаг алдалгүй бичгээр өгөхийг хүсэв.

 

Үүний дараа Нарангийн энгэр буюу олны нэрлэж заншснаар Улаанчулуутын хогийн цэгт очсон. Цагаандавааны хогийн цэгээс хоёр дахин илүү эмзэг бүлгийн иргэд дахивар цуглуулж амжиргаагаа залгуулдаг тус газарт Нийслэлийн айл өрх албан байгууллагаас гарсан нийт хогийн 50 хувь очдог гэнэ. Байгаль орчны үнэлгээ хийгдэж, JCI  байгуууллагаас тохижуулж өгсөн хогийн цэг нь энэ аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
монголчууд:
Ирэх жил сонгууль болно гэдгийг гэнэт санаад хогийн цэг дээр очиж хог түүлцэж,траншейныхантай хонож зовлонг нь хуваалцаж,хөдөө гарч туслах малчин болж,ер нь бүхнийг чадагч болж хувирах гэж жүжиглэж гүйхээсээ ичиж амьдарцгаа
2015-04-02
сонгууль мандтугай:
Жил бүр сонгууль явуулж байвал манай улс хөгжиж, бидний амьдрал сайжрах юм биш үү
2015-04-02
Zochin:
Ter Amerik nohor Ni alga baina. Urd ni gadaad yavahad Ni dandaa dagadag baisan. Ovoo zasarch ee. Bayar gurgie
2015-04-02
о:
Тэр очлоо гээд оорчилж чадах биш.сонгууль
2015-04-01
oyungerekd:
odool uhaarabuu.ulaanchuluutiin huihduidiig yaj niigemshuulehed odnoo baahan shou hiij hanidib absan harin baadandoej bol jinhene ajil hiij baigaa zaluu.eeljiin surguuliin bagsh nar hicheel zaaj baigaa.
2015-04-01