Заур Дадаев цагаатгахыг хүсчээ

img

 

Оросын улстөрч Борис Немцовын аллагад буруутгагдаж байгаа чечень гаралтай Заур Дадаев цагаатгахыг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр дарамтад орсон учир “Немцовын аминд хүрсэн” гэж худал мэдүүлэг өгсөн гэжээ.

 

Заур Дадаев “Намайг яргалж, худал мэдүүлэг өгөхийг хүчээр тулгасан. Би аргагүйн эрхэнд, цаашид амьдрахыг хүссэн учир худлаа ярьсан. Одоо харамсч байна. Бодит байдлыг тунгаан үзвэл би ганцхан удаа л худал мэдүүлэг өгсөн. Тиймээс миний эсрэг нотолгоо байхгүй. Би энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй” гэж Лефортовогийн урьдчилан хорих ангиас илгээсэн видео бичлэгтээ дурьджээ.

 

Тэрбээр өнгөрсөн сард Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл, хүний эрхийн болон Москвагийн олон нийтийн ажиглалтын хорооны гишүүн Елена Масюктэй уулзах үеэрээ гомдол гаргасан юм. Елена гомдлын дагуу хэргийн шалгаж байгаа ба Заур Дадаевтэй долоо хоногт 1-2 удаа уулздаг гэв. Тэрбээр энэхүү видео бичлэгт ярьсан зүйлийг сайтар шалгахаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ