Эдийн засагт итгэл авчрах форум

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эдийн засгийн форум-2015” Төрийн ордонд үргэлжилж байна. “Building credibility” уриан дор явагдаж буй форумыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж, Монгол Улсад ИТГЭЛЦЭЛ хамгаас чухал байгааг онцлов. Тэрбээр Оюу толгой, Тавантолгой зэрэг томоохон төсөл ИТГЭЛЦЭЛ дээр суурилан хэрэгжиж, Монголд ч, хөрөнгө оруулагчдад ч ашгаа өгөх ёстойг тэмдэглэж байв. Хөрөнгө оруулагчид зайгаа барьж, эдийн засаг уруудсан энэ цаг үед зохион байгуулагдаж буй форум итгэлийг сэргээж, ИТГЭЛЦЛИЙГ бий болгоно гэсэн хүлээлт байна.


































































СЭТГЭГДЭЛ БИЧИХ