“БРИКС”-ийг ОХУ тэргүүлнэ

Эдийн засаг болон байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг “БРИКС” холбоо буюу Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, ӨАБНУ-ын удирдлагууд өчигдөр онлайнаар холбогдож, энэ жил холбоог тэргүүлэх гүрнийг тодруулсан байна. Онлайн уулзалтын төгсгөлд ирэх оныг хүртэл “БРИКС”-ийг ОХУ тэргүүлэхээр болжээ.
ОХУ энэ хугацаанд “БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаас гадна ганцаараа бие дааж төсөл боловсруулах, хөрөнгө босгох боломжтой болсон байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “БРИКС”-ийн дараагийн уулзалт ирэх долоодугаар сарын 1-4-ний өдрүүдэд Уфа хотноо болно” гэж мэдэгджээ.
“БРИКС”-ийг тэргүүлэх 365 хоногийн хугацаанд ОХУ 40 гаруй төсөл санаачилж, боловсруулах юм. Энэ хугацаанд “БРИКС”-ийн гишүүн орнууд Хөгжлийн банк байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ