Шинзо Абэ М.Батчимэгт урилга илгээжээ
2015-04-03

УИХ-ын гишүүн М.Батчимэг Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Кондо Казүмасаг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

 

Кондо Казүмаса 2015 оны VIII сард Токиод болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын талаар танилцуулж, энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас УИХ-ын гишүүн М.Батчимэгийг урьсан Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгыг албан ёсоор гардуулан өгөв.


Уг чуулга уулзалтад дэлхийн янз бүрийн улс орныг төлөөлсөн 100 орчим лидер эмэгтэйчүүд оролцох юм байна. Ерөнхий сайд Шинзо Абэ Японы нийгэм, эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг ихээхэн чухалчилж байгаа бөгөөд энэхүү дэлхийн хэмжээний арга хэмжээ нь ч энэ зорилгод чиглэж байгаа аж. УИХ-ын гишүүн М.Батчимэг Ерөнхий сайд Абэгийн урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж, уг чуулга уулзалтад оролцох асуудлыг судалж ойрын үед хариу өгөхөө илэрхийллээ. Түүнчлэн Монгол, Японы парламентын эмэгтэй гишүүд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өргөн хувь нэмэр оруулах боломжтойг онцлов. Мөн хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ач холбогдол, үр дүнд хүргэхийн чухлыг онцлов.

Shuud.mn
Сонин хачин
бө:
4 дүгээр сарын 1-ны өдөр
2015-04-03