Хөөрхөн болох дон буюу цоорхой хацар

“Cheek piercing” буюу хацрын цоолтуурыг сүүлийн үед охидууд ихээр хийлгэх болсон. Харин хацрын цоолтуурыг хийлгэх нь сайн болон муу гэсэн олон мэдээлэл бий. Монголын цахим сайтуудаар хацрын цоолтуур хийлгэсэн бүсгүйчүүдийн бүтэлгүйтсэн тохиолдын талаар ихээр мэдээллэх болсон. Гоо сайхны эмч нар хацрын цоолтуур хийлгэх нь сөрөг нөлөөтэй хэмээн мэдэгдсэн ч охид, бүсгүйчүүд хөөрхөн болохын тулд эрсдэлтэй алхам хийлгэж байна. Америкийн “www.piercingbible.com” сайтад “Cheek piercing”-ийн талаарх мэдээллийг нийтэлжээ.
Хацрын цоолтуур үүссэн түүх
Эмч нарын хэлснээр энэхүү хацрын цоолтуур 1980 оны эхээр үүссэн гэдэг. Тэр үеийн гоо сайхны эмч нар хацрын цоолтуур хийхдээ ихэвчлэн ялтсан утас ашигладаг байжээ. Тусгайлан бэлдсэн утастай зүүгээр хонхорхой гарахын хүссэн хэсэгт нэвт хатгаж цоолтуурын хийдэг байв. Энэ хагалгаанд орсон ихэнх эмэгтэйчүүд 10-30 хоног хоол идэж чадахгүй, зовиурладаг байсан гэнэ. 1988 оныг хүртэл хацрын цоолтуурыг иймэрхүү аргаар хийлгэдэг байсан ба олон ч эмэгтэй хацар дээрээ хонхорхойтой харагдахаас илүү сорвитой мэт харагддаг байсан гэнэ. 1990 оны эхээр дээрх хагалгааг илүү боловсронгуй болгож чих цоологчоор хацрын цоолтуурыг хийдэг болсон байна. 2000 оны эхээр хацрын цоолтуур хийдэг тусгай төхөөрөмжийг үйлдвэрлэж, бүсгүйчүүд ч хийлгэх нь ихэссэн юм.
Буруу хэрэглээ
Америкийн дунд сургуулийн охид хацрын цоолтуур хийхийн тулд 0.5 мм-ын харандаагаар хацраа цоолж, эмнэлэгт хүргэгдэх нь ихэссэн байна. Харандаагаар хацраа цоолох явцад харандаа угарч улмаар махан дотор нь үлддэг. Үлдэгдлийг нь авахын тулд зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай учир охид мөнгө болон гэр бүлийхнээсээ айж, нууж, гоо сайхнаа хохироодог байна. Харандаагаар хэзээ ч битгий хацрын цоолтуур хий. Та үнэхээр хүсч байвал тусгай зориулалтын төхөөрөмжөөр нь хацраа цоолуулахыг зөвлөе. Хацар бол чих биш.
Хацраа цоолох нь муу
Охид хацраа төрөлхийн мэт харагдах хонхорхойтой болгохын “Cheek piercing” сонгож байна. Чих, хамар, эрүү зэргийг цоолж, ээмэг зүүж болно. Гэхдээ хацраа цоолж, ээмэг зүүх тийм ч сайн зүйл биш. Энэ эрхтнүүд хурдан эдгэрдэг. Харин хацар бол өөр. Хацраа цоолж, элдэв янзын ээмэг болон утас зүүх нь эрүүл мэнд, гоо сайханд хор хөнөөлтэй.
Хагалгаа хийлгэхийг зөвлөж байна
Одоо гоо сайхны эмч нар заавал хацрын цоолтуургүйгээр хацрыг хонхойлгодог болжээ. Тусгайлан бэлдсэн тариа болон шар будаа шиг жижигхэн төмрийг хацрын гол хавьцаа байршуулж, хонхорхой бий болгодог болжээ.
Хацрын цоолтуурыг хэрхэн хийдэг вэ?
Мэргэжлийн
Гоо сайханчид үйлчлэгчдийнхээ шаардлагын дагуу хацрын цоолтуур хийж байна. Тэд хацар цоолох тусгай төхөөрөмжтэй. Хацрын цоолтуур хийхэд 5-80 ам.долларын үнэтэй гэнэ. Хацар болон шүдний хооронд зай гаргаад, өвчин намдаагч тарина. Дараа нь тусгай төөрөмжөөр цоолж, ээмэг зүүнэ. Хацраа цоолуулсан үйлчлүүлэгчид ойролцоогоор 7-10 хоног шүдээ угааж чадахгүй. Учир нь хацар эдгэхэд хамгийн багадаа 1-2 сарыг зарцуулах болно.
Мэргэжлийн бус
Ихэвчлэн дунд сургуулийн охид нэг нэгнээгээ дуурайх зорилгоор ариутгаагүй зүү болон 0.5 мм-ын харандаагаар хацраа цоолж, жинхэнэ өвдөлтийг мэдэрч байна. Техас мужийн 15 настай Диана гэх охин халуун зүүгээр хацраа тоолж байжээ. Тэрбээр халуун зүүгээ шүд хүртлээ оруулсан ба дараа нь ухаан алдаж унасан байна. Охин сэртэл халуун зүү түүний хацранд шигдэж, хагалгаанд орохоос өөр аргагүй болжээ.
Шерилийн төрөлхийн гоо үзэсгэлэн брэнд болов
Их Британийн дуучин Шерилийн хоёр хацар хоёулаа хонхойдог. Түүнийг инээхээр хонхорхой нь дуучин бүсгүйг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг билээ. 2010 онд дуучны фэн Миранда гэх бүсгүй хайртай дуучин шигээ хацраа хонхорхой болохын тулд чих цоологчоор цоолжээ. Тэрбээр өөрийн твиттертээ зургаа байршуулсны дараа хацрын цоолтуур илүү ихээр алдаршиж, олон охин хийлгэх болсон байна.
Хацрын цоолтууртай одод
Хацрын цоолтуурыг холливуудын жүжигчин Аманда Бунис, Ким Кардашианы фитнесийн багш БлакЧуни зэрэг алдартан хийлгэжээ. Аманда Бунис цоолуулсныхаа дараахан хацрандаа зүүсэн ээмгээ авчээ. Тэрбээр “Хацрандаа ээмэгтэй байна гэдэг яг л гав зүүсэнтэй адилхан” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ