”Цензургүй яриа” Б.Ганбат гишүүнийг цэргийн хувцастай оруулъя гэжээ

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэг сүүлийн үед "од" болоод байгаа. Тус нэвтрүүлэгт Төрийн тэргүүнээс эхлээд улс төр, урлаг соёлын алдартнууд цаг үеийн асуудлаар ярилцах болсон.
Сэтгүүлч бүсгүй цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг. Тиймдээ ч нэвтрүүлэгт оролцох зочдоо цахим ертөнцөөр дамжуулан уриад байгаа.
Хамгийн сүүлд гэхэд эр цэргийн баярын өдрөөр цэргийн алба хааснаа батлаж цэргийн хувцас өмсөж нэг өдрийн турш сошиал медиа ертөнцөөр элдвээрээ хэлүүлсэн УИХ-ын гишүүн А.Ганбатыг нэвтрүүлэгтээ урьжээ.
Л.Мөнхбаясгалан эрхэм гишүүнийг фэйсбүүк хуудсаараа “УИХ-ын гишүүн Ганбат таныг хэрэв энэ хувцастайгаа ирэх юм бол "Цензургүй яриа" нэвтрүүлэгт ямар ч оочергүй оруулах болно шүү” хэмээжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ