Ванга: Би дахин төрнө

Болгарын их зөнч Вангагийн ирээдүйд болох зөгнөл болон ишлэлүүдийг Америкийн “www.vice.com” мэдээлжээ. Зөнч Ванга энэхүү зөгнөлөө 1992 оны нэгдүгээр сард хэлж байжээ.
2015 он. Олон өнгөт арьстнууд эрх мэдлийн золиос болно.
2016 он. Европ тив ганцаардах болно. Тус тивийн оршин суугчид Азийг чиглэж, шинэ Ази тивийг байгуулахад оролцож эхэлнэ.
2018 он. Азийн хамгийн их хүн амтай БНХАУ дэлхийн хүчирхэг буюу эдийн засгийн боломжоороо АНУ-г орхих болно. Мөн дайны үеэр тамлал, доромжлолыг мэдрүүлсэн бүхнээс хариугаа авч, хорсолтойгоор амиа алдсан хүмүүсийнхээ сүнсийг амраана
2023 он. Дэлхийн тойрог замд бага зэргийн өөрчлөлт орох болно. Хохирол учруулахгүй.
2025 он. Европын ихэнх гүрэн хуурай газаргүй болж усанд автана.
2028 он. Эрчим хүчний шинэ эх сурвалж бий болно / халуун цөмийн реактороос /. Сугар гариг руу сансрын хөлөг хөөргөнө.
2033 он. Туйлын мөс хайлж эхэлнэ. Далай тэнгисүүдийн түвшин дээд цэгтээ хүрнэ. Мөн би энэ он Орос ээжийн хэвлийгээс дахин төрөх болно.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг исламын шашинтнууд дахин удирдах болно. Утга учиргүй дайн эхэлж, ихэвчлэн бага насны хөвгүүд амиа алдах болно.
2046 он. Ямар ч эрхтэнийг эсийн хувилах аргаар гаргаж авч, эрүүл мэндийн салбар оргилдоо хүрнэ.
2066 он. Исламын шашинтнууд харийн шашинг устгах зорилгоор Италийн нийслэл Ром хот руу очно. Тулааныг зогсоохын тулд АНУ шинэ төрлийн химийн зэвсэг туршиж, олон хүнийг хараагүй болгоно. Энэ онд хүүхэд бага төрж, цаг агаар огцом хүйтрэх болно.
2084 он. Байгаль орчин дахин сэргэнэ. Өмнө нь харж байгаагүй шинэ төрлийн ногоо, цэцэг, ургамал ургаж эхэлнэ. Идэхэд хоргүй.
2088 он. Хоромхон зуур хүнийг хөгшрүүлдэг шинэ төрлийн өвчин тархана.
2100 он. Хиймэл нар дэлхийн баруун хэсгийг гэрэлтүүлж, энэ үед төрсөн хүүхдүүд жинхэнэ нарыг хэзээ ч харахгүй.
2111 он. Гэрийн үйлчлэгч, тасалбар түгээгч гэх мэт туслахууд робот болно.
2123 он. Жижиг улсуудын хооронд дайн дэгдэнэ.
2167 он. Шинэ шашин үүсэн бий болно.
2183 он. Ангараг гаригийн суурин газар цөмийн зэвсэгтэй хүчирхэг гүрэн болж, дэлхийгээс тусгаар тогтнохыг шаардана.
2196 он. Ази, европчууд хоорондоо бүрэн нэгдэнэ.
2273 он. Шар, цагаан, хар арьстнууд хоорондоо нэгдэн уусч, шинэ төрлийн арьсны өнгө гарч ирнэ.
2304 он. Сарны нууцыг илрүүлнэ.
4509 он. Бурхны талаар олж мэднэ. Түүнтэй холбоо тогтооно.
4599 он. Хүмүүс мөнх настай болно.
5079 он. Ертөнцийн төгсгөл ирнэ.
Ванга юу хэлэв
1992 оны нэгдүгээр сарын 14. “Би 2033 оны сүүлээр Оросын төвд дахин мэндлэх болно. Би дахин 15 настайдаа Герман явж, олон хүнд тусламжийн гараа сунгаж, 39 настайдаа авто ослоор амиа алдах болно” гэж хэлжээ.
1993 оны долоодугаар сарын 9. “АНУ-ыг хар хүн удирдах болно” гэжээ. 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар “Ардчилсан” намаас нэр дэвшсэн Барак Обама ялалт байгуулж, анхны өнгөт арьстай төрийн тэргүүнээр сонгогдсон.
1993 оны есдүгээр сар. “Оросыг хийгээгүй хэргийнх төлөө буруутгаж, хавчиж эхэлнэ”. Украины зүүн хязгаарт болж буй хямралаас үүдэн АНУ, Европын холбоо Оросын эсрэг эдийн засаг, худалдаа, визний салбарт хориг тавиад байна.
1994 оны хоёрдугаар сарын 2. “2014 онд хүн араатнууд бий болж, олон хүн амиа алдах болно”. Энэхүү үгийг эрдэмтэд тайлбарлахдаа хэт даврагчид байж болзошгүй гэжээ. Өнгөрсөн оноос эхлэн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл хүчирхэгжиж эхэлсэн.
1995 оны арваннэгдүгээр сарын 30. “2014-2015 онд “Африк тивд тахлаар олон хүн амиа алдана”. Баруун Африкийн таван улсад эбола вирус дэгдэж, 10 мянган амиа алдаад байна.
1996 оны арванхоёрдууг сарын 8. “Ази тивийн нэг улс цөмийн туршилт хийнэ”. Энэ улсыг Хойд Солонгос байж болзошгүй гэж эрдэмтэд мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ