Л.Гүндалай намдаа 500 орчим хүн элсүүлжээ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэтээс нэр дэвшихээ мэдэгдсэн. Түүнчлэн, “Ард түмнээ хайрлая” хэмээх шинэ нам байгуулсан билээ.
Тэгвэл тэрбээр өнгөрөгч бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэн намдаа гишүүн элсүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Гүндалай Амарын талбайн зэргэлдээ, спорт ордны өмнөх талбайд байрлан намдаа гишүүн элсүүлж, батлахаа тараасан гэнэ. Эрдэнэтийн иргэдийн хувьд шинэ намд дуртайяа нэгдэж, өнөөдрийн байдлаар 500 орчим хүнд батлахаа гардуулсан гэнэ.
Эрдэнэтчүүдийг гишүүнээр элсүүлэх үйл ажиллагаа гурав хоног үргэлжлэх аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ