Хөөрхөн болгодог хүнс

Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан “www.rollingstone.com” сайт охид, бүсгүйчүүддээ зориулан хөөрхөн болгох хүнсний жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтад орсон хүнсийг тогтмол хэрэглэснээр мөнгө төлөхгүйгээр хөөрхөн харагдах боломжтой гэнэ.
Даршилсан загас, шпрот
Даршилсан цагаан загас буюу лаазтай туна загас болон нухаш, шпротыг байнга хэрэглэснээр таны нүүрэн дээр цагаан батга хэзээ ч гарахгүй. Даршилсан цагаан загас долоо хоногт 2-3 удаа хэрэглэсэн тохиолдолд үс унахгүй, улам бэхждэг байна. Мөн эдгээр хүнс хэзээ ч таргалуулахгүй.
Тахианы мах
Тахианы мах тогтмол хэрэглэсэн тохиолдол хумс болон үс бэхждэг байна. Мөн арьс цагаарч, булбарай болдог гэнэ. Япон, солонгосчуудын арьс цагаан байдаг нь тахианы махтай холбоотой. Аль ч улсад тахианы мах хамгийн элбэг, хямд байдаг. Арьсаа булбарай, үс болон хумсаа бэхжүүлэхийг хүсч байвал тахианы мах тогтмол хэрэглэхийг зөвлөе. Мөн шөл нь арьсны хуурайшилт болон тослогыг тэнцвэржүүлдэг.
Өндөг
Өндөг бол байнгын хэрэглээ. Ихэвчлэн өглөөний цайндаа голцуу хэрэглэдэг. Өсвөр насны охид, хөвгүүд өдөр бүр 1 ширхэг чанасан өндөг идснээр өсөлтөндөө санаа зовох шаардлаггүй. Өндөг, өсөлтийн витамин, эмнээс илүү үр дүнтэй. Мөн өглөө, орой нэг түүхий өндөг уувал хоолой хэзээ ч өвдөхгүй.
Алим
Алим хөгширөлтийг удаашруулдаг амин дэм агуулагддаг. Мөн алимыг өдөр бүр хэрэглэснээр таны арьс цагаарах болно. Та энэхүү жимсийг өдөр тутмын хэрэглээгээ болгосноор таргалалтад хэзээ ч санаа зовохгүй. Алим тураадаг онцгой увидастай.
Гадил
Ганцхан хэрчим гадил идээд бүтэн өдрийн кальцаа нөхөөд, ядарч сульдсан булчингуудаа суллаж болдог. Гэхдээ энэхүү жимсийг өдөрт 3 дээшийг идэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь гадил таргалуулдаг.
Усан үзэм
Усан үзэм зүрх судасны үйл ажиллагаанд хамгийн тустай. Мөн хөгширөлтийн эсрэг хамгийн сайн бүтээгдэхүүн. Усан үзмээр дүүргэсэн ванн дотор ороход таны арьс дээр байгаа бүх сорви, толбо ор сураггүй алга болгодог байна. 2-3 долоо хоног хэрэглэсэн тохиолдолд 2-5 кг хасдаг байна.
Сармис
Сармис ханиадад тустайгаас гадна цусны эргэлтээ сайжруулж, мөн хоол шингэлт ходоодны үйл ажиллагаанд сайн. Мөн сармисны шүүс сорви, сэвх арилгадаг.
Сонгино
Ногоон өнгийн сонгино хорт хавдраас сэргийлж, дархлааг сайжруулдаг. Мөн тогтмол хэрэглэснээр биеийн жингээ барьж чадна. Сонгины ааг, өөх тосыг хайлуулдаг. Шүүс нь тураадаг онцгой увидастай. Хэдий ааг ихтэй, уухад бэрх ч олон бүсгүйчүүдийн сайхан харагдахын тулд сонгиноныг өдөр бүр хэрэглэдэг.
Лууван
Луувангийн иш хүртэл А, С витаминтай байдаг. Мөн лууван өсөлтийн дэмжиж, нүдний харааг сайжруулдаг. Тураах эм бэлдмэл болон цай хэрэглэж буй хүмүүс хэрчиж бэлдсэн лууванг өдөр бүр хэрэглэвэл хэвлий хэсгээрээ турдаг гэнэ.
Цэцэгт байцаа
Цэцэгт байцаа яг л шүдний сойз мэт ходоодонд наалдсан элдэв хоолны үлдэгдэл, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулаад зогсохгүй А, С витаминаар баялаг.
Бор будаа
Бор будаа, хөц будаа, хар будаанд цагаан будаанаас илүү тэжээл, витамин агуулагддаг. Жирэмсэн эхүүд тогтмол хэрэглэх ёстой. Мөн амин дэм тогтмол авч чадахгүй байгаа цагаан хоолтнууд хэрэглэх нь зөв. Хумс, үс бэхжүүлэхээс гадна, арьс гуужихаас сэргийлдэг.
Сүү
Сүү биеийн галбир хадгалахдаа мэргэжилтэн. Өглөө бүр нэг стакан сүү ууж заншвал биеийн жингээ хадгалахаас гадна, арьс саунд орсон мэт гялалзаж, цагаардаг. Мөн сүүгээр биеэ угаавал арьс цагаарч яг л нялх хүүхдийнх шиг болдог. Бүхэл өдөржингөө анхилуун үнэр таныг хүрээлэх болно. Цэцэг болон биеийн хөөснөөс илүү анхилуун үнэртэй.
Ус
Ус бол хамгийн шилдэг хүнс. Үргэлж ус уу. Боломжтой байвал өдөрт 4-5 литр ус уу. Ус таны жинг хасч, үрчлээг тэнийлгэж, ходоодны үйл ажиллагааг тань хэвийн болгоно. Өөртөө хайртай бүхэн усыг тогмол хэрэглэ.
Улаан лоолийн шүүс
Энэхүү шүүсийг цус багадалттай хүмүүс тогмтол хэрэглэ. Мөн арьс дээр үүссэн бор, хар толбыг улаан лоолийн шүүсээр 10-14 хоног угааснаар үр дүнг нь харах болно. Заавал сорви, сэвхээ үнэтэй гоо сайхны газар очиж, лазердуулах шаардлагагүй боллоо.
Түрс
Та загасны түрсийг хүнсэндээ хэрэглэхээс гадна нүүрэндээ түрхвэл сэвх алга болдог.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ