“Эх орон-36” хөтөлбөрийг хаалаа

Эх орон-36” хөтөлбөрийн "Үндэсний сургагч багш бэлтгэх" сургалт Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд өнгөрөгч бямба гаригт хаалтаа хийжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар санаачлан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.
Тус хөтөлбөр жилээс жилд хамрах хүрээгээ тэлж байгаа бөгөөд энэ удаа Дархан-Уул, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Хэнтий, Орхон, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн БГД, СБД, БЗД-ийн нийт 250 гаруй төлөөлөл хамрагдаж, “Эх орон-36 хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх сургалтын арга зүйд суралцсан байна.
Өнгөрсөн жил тус хөтөлбөрт нийслэлийн төвийн зургаан дүүргийн 2500 орчим хүүхэд хамрагдаж, эх орноо хайрлах, аливаа эрсдэлийг даван туулах тэсвэр тэвчээр, бие даах чадварт суралцсан бол энэ жил 8000, явуулын сургалтаар 4000 гаруй, нийт 12000 орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд гэхэд улсын хэмжээнд 10,995 хүүхэд хамрагджээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ