Шороон замаар нүүрс тээвэрлэвэл харицлага тооцно

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Шадар сайд У.Хүрэлсүхийг  Өмнөговь аймагт ажиллахад хөндөгдсөн асуудал шийдлээ олж эхлэв. Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд автозамын хураамж дээрээ тохиролцож чадахгүйн улмаас шороон замаар нүүрсээ тээвэрлэж, байгаль орчин, иргэд, мал амьтанд ноцтой хохирол учруулж буй. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэхийн хүссэний дагуу Шадар сайд холбогдох албаныхантай уулзалт хийж, асуудлыг шийд, үгүй бол ажлаа өг гэсэн шаардлагыг тавьсан юм.

 

Тэгвэл энэ асуудлаар талууд тохиролцож, зарим баримт бичгийг өнөөдөр баталгаажууллаа. Тодруулбал Эрдэнэс Монгол ХХК, Гашуун сухайтын автозам ХХК болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг ашиглагч компаниудын хооронд санамж бичиг байгууллаа. Уг санамж бичиг Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт, журмын дагуу тусгай зориулалтын автозам ашиглан тээвэрлэлт хийж, байгаль орчныг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилготой юм.  Мөн  санамж бичигт доорх заалтуудыг тусгажээ.

 

-Талууд нэг тонн нүүрс тээвэрлэх тарифийг нэг ам.доллар эсвэл ижил тарифтай болгох

 

-Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн уул уурхай бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай автозамыг ашиглан тээвэрлэлт хийх

 

-Монгол Улсын стандартад нийцсэн хүнд даацын тээврийн хэрэгсэл ашиглах

 

-Шороон замаар тээвэрлэлт хийсэн тохиолдолд байгаль орчны хохирлын үнэлгээ хийж, хариуцлага тооцох зэрэг асуудлыг тусгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ