Золгүй байдлаар зургаан хүн нас баржээ

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө нийслэлийн цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 998 дуудлага, мэдээлэл бүртгэгдэжээ.
Түүнээс эмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6, дээрэмдэх гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 8, зам тээврийн хэрэг 6, осол 4 гарч, 7 хүн гэмтсэн байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ