З.Энхболд Тавантолгойн гэрээний төслийг сөхөж харсан уу

УИХ-ын хаврын чуулган хэдхэн цагийн өмнө нээгдэж, спикер чанга дуугаар “том” мэдэгдэл хийв. Тэрбээр Тавантолгойн гэрээнд гол анхаарлаа хандуулахаа онцлон тэмдэглэж, “таалагдахгүй” цөөнгүй зүйл байгааг дурдав. Ингэхдээ “Засгийн газрын байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ хэлэлцээрийн төслийг өнөөдөр өглөө нэхэж авсан. Төслийг гишүүд та бүхэнд хүргүүлсэн байгаа. Та бүхэн энэ гэрээг уншаад Засгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр чуулган нээгдэж байгаа энэ өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно.” хэмээн мэдэгдэв. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга өглөө нэхэж авсан гэрээний төсөлтэй хэдхэн цагийн дотор танилцан, анализ хийж, алдаа дутагдлыг нь олж хараад чуулганы индрээс зарласан болж таарах нь.
"Таван толгойн нүүрсний орд газрыг хөгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний төсөл нь нийт 86 хуудастай материал байна. Тэгэхээр 86 хуудас материалтай гэрлийн хурдаар танилцаж, анализ хийж. Эсвэл зөвлөх А.Гансүхийнхээ зэхсэн бэлэн текстийг уншиж, бэлэнчлэв үү. Ямартай ч спикерийн мэдэгдэл Тавантолгойн гэрээ заавал алдаатай, хууль зөрчсөн байх ёстой гэсэн өнцгөөс л явчих шиг боллоо.
"Таван толгойн нүүрсний орд газрыг хөгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний төслийг эндээс татаж авна уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ