Андрес Любицид хүндэтгэл үзүүлэв

Альпийн нуруунд осолдсон Германы “Airbus A320” онгоцонд ажил үүргээ гүйцэтгэж явсан “Germanwings” компанийн зургаан ажилчинд өчигдөр хүндэтгэл үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус онгоцонд хоёр нисгэгчээс гадна дөрвөн үйлчлэгч зорчиж явсан юм. Ослын гол буруутан гэгдээд буй тус онгоцны хоёрдугаар нисгэгч Андрес Любицид мөн компанийн ажилчид хүндэтгэл үзүүлж, эцсээ хүртэл зорчигчдын амь насыг аврахын тулд зориг гаргасанд нь талархал дэвшүүлсэн байна.
Ослын газраас олдсон хоёр хайрцаг хэргийн гол буруутанг Андрес Любицийг хэмээн баталж байгаа билээ. Тэрээр ахмадыг бүхээгнээс гарсны дараа автомат жолоодлого дээр тавиад хаалгыг цоожилж буй нь бичлэгт тодоос тод бичигдсэн юм. Францын шинжээчид түүнийг 150 хүний амь насыг санаатайгаар хороосон хэмээн мэдэгдээд байгаа.
“Germanwings” компанийн ажилчид ослын жинхэнэ шалтгаан гарах хүртэл хоёрдугаар нисгэгч Любицийг буруутгахаас эрс татгалзаж байна. Онгоц нислэгт гарахын өмнө бүхээгний хаалга болон арын дугуйны хэсэгт хэд хэдэн гэмтэл илэрсэн ч компанийн удирдлагууд орлогоо бодож, нуусан нь тогтоогдсон билээ. Онгоц нислэгийн явцад осолдох нь илэрсэн учир Андрес Любиц аргагүйн эрхэнд амь сөрсөн алхам хийсэн байж магадгүй хэмээн ажилчид үзжээ.
Түүнийг сэтгэцийн өвчтэй байсан хэмээн мэдэгдэж байгаа ч үнэн хэрэгтээ 2010 оноос хойш сэтгэл гутралын эмчилгээ хийлгэж байжээ. “Сэтгэцийн өвчин, сэтгэл гутрал хоёр тэнгэр, газар шиг эрс ялгаатай” гэж Андресийн хамтран ажиллагсад Германы “BILD” сонинд ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ