Тэнцээгүй элсэгч 25-нд дахин шалгуулна

img

Их, дээд сургуульд элсэгчид өнгөрөгч оноос монгол хэл, бичгийн шалгалт өгч эхэлсэн. Энэ удаагийн шалгалтыг өнгөрөгч гуравдугаар сарын 21-ний өдөр явуулж, энэ сарын 4-ний өдөр нэгдсэн дүн Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулсан.

 

Харин энэ шалгалтад тэнцээгүй шалгуулагчид энэ сарын 25-ны өдөр монгол хэл, бичгийн шалгалтыг дахин өгнө. Шалгуулагчид  дөрөвдүгээр сарын 18-24-ны хооронд БҮТ-ийн цахим хуудас /eec.mn/-нд хандан бүртгэлийн хуудас суудлын хуваариа өөрсдөө хэвлэн авч дахин шалгалтдаа хамрагдах юм байна.

 

Мөн 2015 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн монгол хэл бичгийн шалгалтанд бүртгүүлж амжаагүй, хоцорсон шалгалт өгөх хүсэлтэй иргэдийг Монгол хэл бичгийн шалгалт өгөх боломжийг нээжээ. БҮТ-өөс 2015 оны дөрөвдүгээр сарын 7-14-ний өдрийн хооронд нэмэлт бүртгэл зохион байгуулж шалгалтанд хамруулахаар шийдвэрлэжээ. Элсэгчид http://eyesh.eec.mn/mhb/reg хаягаар хандаж бүртгүүлэх боломжтой аж.

 

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ