Д.Оюунхорол: Ойн нөхөрлөлийг дэмжинэ

img

  Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж байгаа юм.  Өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 65 хувьтай гарчээ.  Гишүүд өнгөрсөн оны эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангалтгүй байна гэж шүүмжлэлтэй хандаж байлаа. Харин БОНХАЖЯ-ны хэрэгжилт сайн үзүүлэлтэй гарсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан салбарын сайд нар гишүүдийн асуултад хариулсан юм.  Гишүүн Б.Бат-Эрдэнэ ойн тухай хуулийн хэрэгжилт, төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэхэд санхүүжилт хүрэлцдэг эсэх талаар БОНХАЖ-ын сайдаас асуусан юм.

 

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол: -Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьж байгаа. Хүлэмжийн хийг багасгах, хүчилтөрөгчийг ялгаруулдаг ой модтойгоо харьцахад дэлхий нийтээр анхаарал татаж байгаа. Ойн нөхөрлөлийг дэмжих асуудлаар онцгой  анхаарна. Орон нутгийн иргэдийн оролцоотойгоор ойг хамгаалахаар дэмжиж ажиллахаар төлөвлөж байгаа. Иргэд байгаль орчноо хамгаалах ажилд түлхүү оролцдог, тэдний оролцоог төрөөс  дэмждэг, хамгаалдаг байх ёстой. Бид энэ чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлээч гэж олон улсын байгууллагад хандсан. Тавдугаар сард Ойн болон нөхөрлөлүүдийн чуулга уулзалт хийхээр төлөвлөж байна. Зөвлөгөөнөөр тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ. Байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр хог хаягдлыг дахин боловсруулж байгаа байгууллага, иргэдийг дэмжих хэрэгтэй юм билээ. Хаягдал ашиглаад хийсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах асуудалд төр дэмжлэг үзүүлээч гэдэг асуудлыг ярьсан. Байгаль орчны салбарт өмнө нь төсөвлөсөн байсан мөнгөнөөс 1.3 тэрбум төгрөг дутсан. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан, судалгаа хийсэн байгууллагуудын санхүүжилт дутуу олгогдсон. Төсвийг мөн танасан, тодотголоор нэмж өгөөгүй. Өнөөдөр ч судалгааны байгууллагууд мөнгөө нэхсэн гэж байлаа.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ