Сураггүй болсон иргэнийг олжээ

img

Өнгөрөгч амралтын өдөр нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас малд явсан болон замд гарсан иргэд төөрч, тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байсан. Тэгвэл сураггүй алга болоод байсан нэг иргэнийг олжээ.

 

Тэрбээр Төв  аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн “Шанд” гэдэг газраас иргэн О /25 настай, эрэгтэй/ мориндоо явна гэж гараад сураггүй болсныг аймгийн онцгой байдлын газрын найман албан хаагч, сумын таван иргэнтэй хоёр машинаар эрэн хайх ажиллагаа хийж, дуудлага хүлээн авснаас нэг өдрийн дараа олжээ.

 

Сураггүй алга болсон иргэн О нь тус сумын Баргилт багийн нутагт иргэн А-гийнд эсэн мэнд байжээ.

 

Б.Хүлэг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ