Цаанаасаа л нэг ”Цагаан юм” ярьж болохгүй нь дээ

img


  Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг уржигдар орой ард түмэндээ хандаж ээл­­жит мэдээллээ хийхдээ “Нийгэмдээ эв эе, ойлголцлын уур амьсгалыг нэг хэсэгтээ бүрдүүлье.


Ядаж нэг сар дандаа сайн сайхан, цагаан юм ярьцгаая. Гэгээн сарынхаа туршид том, дунд, жижиг, шинэ үйлдвэр, сайн үйлчилгээ, сайхан санаачилга, хариу нэхээгүй тус, бүтээлч бизнесмен, доллар олсон, Монголд бүтээсэн бүхнээ мэдээлэн сурталчилж, бахар­­хан дуурсгая” хэмээн уриалж түүнийг нь чих тавин сонссон Монголчуудын ихэнх нь шинэ долоо хоногийн ажилдаа урам зоригтой, үнэхээр л бүтэн сарын турш “Цагаан юм” ярих сэтгэлтэй цугларцгаасан билээ.


Гэтэл өглөө ирээд комьпютерээ асааж хараад л “Өө хөөрхий. Юу яасан бүтэн сар бэлгэ дэмбэрэлтэй юм ярих.
Сайхан юм ярихыг уриалсан Ерөнхий сайдын маань танхим ч хэд хоногийн настай нь мэдэгдэхгүй боллоо” гээд бүгд л уруу царайлаад эхэлсэн.


 
Бүтэн сар “Цагаан юм” ярих сэтгэлтэй цугларцгаасан ч тун удалгүй уруу царайлсан Монголчуудын шаналгаа, сэтгэлийн зовлон нь өнөөх л Тавантолгой, 1072 хувьцаа, Гашуунсухайтын төмөр замаас үүдэлтэй нь тодорхой болж, Ч.Сайханбилэг сайд маань ч хэдэн удаа мэдээлэл хийх нь тодорхойгүй болчихдог юм байна. Ерөөсөө л Монголчууд бидний азын тэнгэр харанхуйлж, бүх л асуудал нь “Чөтгөрийн тойрог”-т орооцолдчихоод амь тэмцэн эргэлдэж эхэлжээ. Бид хэчнээн сайхан зүйл мөрөөдөөд, хэн нэгнийхээ сэтгэлийг байхгүй “Цагаан юм”-аар хуурах гээд ч эдийн засаг, санхүүгийн “үнэн”-ий өмнө өвдөг сөхөрч, хэчнээн инээх гээд ч муухан үрчийхээс цаашгүй болж.

 


Бүтэн сар “Цагаан юм” ярихыг “Хараар будсан” Тавантолгойн гэрээг Монголын талаас ахалж байгаа М.Энхсайхан сайд сэтгүүлчдэд мэ  дээлэл хийхдээ “УИХ-ын даргын чуулганы нээлт дээр хэлсэн үгэн дэх баримтууд нь өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтэд танилцуулсан хувилбар байсан” гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд нь болохоор “Энэ гэрээ бол өнөөдөр гарын үсэг зурах гэж байсан хувилбар. Өглөө 10.30 цагт Гадаад хэргийн яамнаас цаасаар болон цахимаар авсан. М.Энхсайхан шиг хүн миний буруу зөв ярихыг шүүхгүй. М.Энхсайханы буруу зүйл хийж байгааг шүүдэг нь УИХ. Тийм учраас миний үгэнд итгэх хэрэгтэй” гэж тас хөндлөн зүтгээд байдаг. Эцэст нь Тавантолгойн гэрээг УИХ-аар оруулж, тал талаас нь зулгааж байж батлах, үгүй бол Ч.Сайханбилэг сайдын танхимаас хэдэн сайдыг сугалан огцруулж, дахиад л засаглалын дуусдаггүй хямрал руугаа бөмбөрөх үлдэж байна. Ядаж ганц сар “Цагаан юм” ярих боломжгүй болчихдог нь хэзээ, хэний хийсэн ямар гээч уршигтай, хар муу үйлийн үр гээч вэ.


Эх сурвалж: 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Худлаа цагаан өнгө бүү ярь, Эх оронч бай, урвасан бол төрийн хуулийн цээрлэлээ хүлээх зоригтой бай,,,
2018-04-18
доржийн хуу дорж:
цагаан хар гэж дээлийн торго авах гэж байгаа юм шиг дэмий донгосоод яахав Гэрээ хэлэцээр чинь ямар болж хэнд ямар тус хургэх гээд байгаагаа л ярь Хэдэн тегрег нудэн балай хувьдаа завьшихыг буу эрхэмлэ! Улс цаанаа чинь суйрэх гээд байна Хэтдээ юу болохыг ер хэн бодож байнаа?Хэн ч хариуцлага хулээдэггуй явдал л эцсийн булэгт ийм байдалд хургэж байна шуу дээ!
2015-04-08
Зодчин:
Яг унэн европ америк ирэгний дайн хийж байж зов замдаа орсон байдаг харинч бид хэрэлдэж тугжилдэж байгаад урагши явах юм
2015-04-07
Зодчие:
Улс орноо урагши хогжуулэхийн тулд сайн ярилцаж хэрэлдэж байж урагши явнаа япончууд дандаа хов ярьж бодохгуй байгаа хумуусыг арга хэмжээ авч халж солиж байдаг
2015-04-07
Зочин:
саихан цагаан яриа хэрэггүи бодит баидлын тухаи ажил хэрэгч яриа хэрэгтэи.
2015-04-07