Эдвард Сноудан: Аль ч цаг үед баатрууд байдаг

img

Энэ амралтын өдөр АНУ-ын Тагнуулын экс ажилтан Эдвард Сноудан “HBO телевизэд ярилцлага өгчээ.  Түүнтэй тус телевизийн сэтгүүлч Жон Оливер ярилцжээ.

 

 

-Тагнуулын газраас нууцаар авсан материалтайгаа танилцаж дууссан уу. 25 мянган хуудас материал байгаа гэж сонссон?

-Би архивт байгаа материалынхаа ихэнхийг нь уншиж, судалсан. Шаардлагатай материалуудыг тусад нь хадгалж, олон улсад гэнэтийн бэлэг барих өдрөө хүлээж сууна. Гэхдээ яарахыг хүсэхгүй байна.

 

-Чи энэ материалуудтай танилцахдаа үргэлж ганцаараа байдаг уу?

-Тиймээ. Хэнд ч битгий итгэ. Энэ бол миний дүрэм.

 

-Эдгээр материал дунд дэлхийг ч өөрчлөх, нууц материал бий юу?

-Би хувьдаа тэгж бодож байна. Утасны яриа, е-мэйл хаяг энэ тэрийг ч чагнах, тагнах бол зөвхөн 10 онооноос 2 гэхэд болно. Тэгэхээр миний гарт жинхэнэ хөзрүүд бий. Эдгээр материалтай танилцаад их гутарч бас айсан. Шилэн ертөнцөд амьдардаг гэдгээ мэдэхэд хүнд байлаа.

 

-Тэгэхээр бид хийсвэр ертөнцөд амьдарч, ямар ч нууцгүй хүмүүс гэсэн үг үү. Таны хэлж буйгаар угаалгын өрөөнд маань хүртэл бяцхан камер байгаа хэрэг үү?

-Бүх хүн энэ материалуудыг ингэж ойлгож байгаа. Гэхдээ үнэн хэрэгтэй та бүхний бодож байгаагаас арай өөр. Улс төр, хилийн чанадад болж буй үйл явдал. “Найрсаг хөрш” гэх үг худал, хуурмаг үг гэдгийг ойлгосон.

 

-Хэрвээ энэ материалууд олон нийтэд хүрсэн тохиолдолд АНУ ганцаардаж, жинхэнэ төрх нь илчлэгдэх болов уу?

-Үнэнийг хэлэхэд айж болно. АНУ бол миний эх орон.

 

-Яагаад эх орноосоо урвасан юм бэ?

-Би урвагч биш. Аль ч цаг үед баатрууд байх ёстой.

 

-Та өөрийгөө баатар гэсэн үү?

-/Инээв/. Олон хүн намайг баатар гэж боддог. Гэхдээ өөрийгөө магтах болон онигоонд орохыг хүсэхгүй байна.

 

-АНУ-ын хакеруудыг дэлхийд номер 1 гэдэг. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хакерууд бодит байдал дээр. Энэ тухайд?

-Зэвсэг барьсан хэдэн залуус гэнэт л засгийнхаа өөдөөс дайръя гэж бодоогүй байлгүй. Удаан бэлтгэж, сайтар боловсруулсан төлөвлөөний дагуу ажиллаж байгаа байх.

 

-Саяхан Пентагонд ажилладаг хүмүүсийн е-майл, фэйсбүүк, твиттер, инстаграм дахь мэдээллийг задруулж бас сүрдүүлсэн?

-Энэ талаарх мэдээлэл дутмаг байгаа учир хариулахыг хүсэхгүй байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шударга үнэний баатар мөн:
Баатар гарцаагүй мөн
2015-04-07
Hero:
Бас аль ч цаг үед урвагчид байдаг.
2015-04-07