Зөвшилцлийн дагуу Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой

img

Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлж байж ажлын хэсэг гарын үсэг зурах ёстой гэж УИХ-ын дарга хаврын чуулганы нээлтийн үеэр мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцээд Тавантолгойн гэрээ хэлэлцээг УИХ-аар хэлэлцүүлэх байр суурь хүрснээ мэдээлсэн билээ. -Тавантолгойн асуудалд УИХ-ын даргын байр суурийг МАН-ын бүлэг хэрхэн хүлээж авч байгааг УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдоос тодруулахад:

-Эдийн засгийн хүндрэлтэй үед Тавантолгойн орд газрыг ашиглаж, хөрөнгө оруулах  нь зүйтэй гэдэг байр суурин дээр байгаа. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах баримт бичиг дотор “Тавантолгойн болон Оюутолгойн орд газрын асуудлаар иргэд олон түмэнд ил тод, парламентын хяналтын дор, эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг муутгахгүйгээр цааш нь  үргэлжлүүлэх арга хэмжээг хамтарсан Засгийн газар  авч хэрэгжүүлнэ” гэж зөвшилцсөн. Зөвшилцлийнхөө хүрээнд УИХ-д оруулж ирж танилцуулга хийж, УИХ-ын гишүүдийн байр суурийг авч  байж энэ гэрээ байгуулагдсан ёстой гэж МАН-ын гишүүд үзэж байгаа. Гэрээний талаар өчигдөр мэдээлэл сонссон. Ажлын хэсэг бүлэг дээр ажиллаж байгаа. Гэрээнд өгөх бүлгийн саналыг бэлтгэж байна гэлээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zub shuu. sain sudlaarai ta nar
2015-04-07
hog shaarnuud:
deer ued torgo durdan alt mungund nudee uhaad ugchihuus butsahgui noyd bsan gedeg odoo ed nar er yalgaa alga daa mongol hun yaagaad iim muuhai bolchdog bna aa eh ornoo zaraad bhaar ni ed nariig er ni yamaar ch yum be dee zugeer saihan eh orondoo zutgej boldguin bh daa
2015-04-07