Зодоонтой, эсэргүүцэлтэй баярын хурал

Ардчилсан намын баярын өдөр өнөөдөр тохиож байна. 25 жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан нам байгуулагдсанаа зарлаж, анхдугаар их хурлаа хийж байсан түүхтэй. Тэгвэл энэ өдөрт зориулан, АН-ынхан баярын арга хэмжээ зохион байгуулж байна.
Одоо тус намын баярын хурал болж буй бөгөөд намын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболд илтгэл тавьжээ. Энэ хуралд тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлжээ. Харин баярын хурал таатай уур амьсгалтай байсангүй. Гишүүд дэмжигчид АН-ын үүрэг гүйцэтгэгч удирдлагуудыг жинхлэхийг шаардсанаас гадна намдаа “салхи оруулах”-ыг хүсч буйгаа лоозонгоор илэрхийлэв.
АН-ын баярын хурлын фото агшинг хүргэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ