Майли Сайрусыг шоглов

img

 

Жүжигчин Энн Хэтэуэйн “Spike” шоунд оролцох үеэрээ дуучин Майли Сайрусыг шоглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр дуучин бүсгүйн 2013 онд гаргасан “Wrecking Ball” дууны клипийг дуурайж, “Майли би чамаас илүү”  гэж хашгирчээ. Тус дууны клипэнд Майли цагаан өнгийн дотуур хувцас өмсөөд, том төмөр бөмбөлөг дээр сууж буйгаар гардаг юм.

 

Мөн Энн Хэтэуэйнаас гадна жүжигчин Эмила Блант, Майлиг шүүмжилж “Энэ охин хяналтаас хэдийнэ гарсан. Үнэхээр аймаар. Өсвөр үе минь энэ охины дууг битгий үзээсэй” гэж хэлжээ.


Тус шоуны дараа Майли твиттертээ “Намайг санаж бас дуурайсан Энн Хэтэуэйнд баярлалаа. Чи намайг доромжилсон ч би хараал хэлэхгүй ээ???” гэж жиргэжээ. Энэхүү жиргээний дараа жүжигчин бүсгүй “Чамайг дуурайх сайхан байлаа” гэж хариу бичжээ.
 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ