465.7 мянган тонн буудай хурааж авна
2015-04-07

Улсын хэмжээнд энэ онд 328.6 га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 га-д хүнсний ногоо тариалахаар болжээ. Мөн 500.2 мянган тонн үр тариа тариалж, 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104,7 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар салбарын яам төлөвлөсөн байна. Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35 мянган өрхийн хэмжээнд тариалах аж.

 

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, гурилын үйлдвэр, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн өр, авлагыг зохицуулах талаар баримтлах бодлого, цаашид авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин