“Ар баян шанд”-ын захирал С.Дэлгэрмаа давж заалджээ

img

Гэрээгээр ажиллуулж байсан БНАСАУ-ын иргэдийг хорьсон “Ар баян шанд” компанийн захирал С.Дэлгэрмаад дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн.

 

Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хандсан байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс БНАСАУ-ын иргэдийг цалингаа иргэний журмаар нэхэмжлэхийг сануулсныг зөвшөөрөлгүй давж заалджээ.

 

Хэргийг сануулахад, С.Дэлгэрмаа захиралтай “Ар баян шанд” компани, БНАСАУ-ын “Женко” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус улсын 15 иргэнийг ажиллуулахаар гэрээ байгуулан монголд авчирч, ХУД-т баригдаж буй “И Си Си” компанийн барьж буй барилга дээр ажиллуулсан байна. Ажилчид 2013 оны 8, 9 дүгээр сард иржээ.

Гэвч 2014 оны 1 сарын 1-ээс цалингаа өгөхөө байсан. Бид 4 дүгээр сарын 16 хүртэл ажиллаад цалингаа өгөхгүй болохоор ажлаа хаяж явсан. Гэвч С.Дэлгэрмаа захирал очиж биднийг авчраад өмнө нь ажиллаж байсан барилга дээр биш Хурд группын барилгад ажиллуулахаар аваачсан. Тэнд ажлын бус цагаар хүн байлгадаггүй учир СХД-т байрлах нэгэн хашаанд аваачаад монгол гэрт цоожилж, зарим хүнд гарч хүрч, утсыг нь унтраалгаад,   бие засахад хүртэл хяналтад байлгаж, хүний эрх зөрчсөн гэж манайд ажиллахаар ирсэн 15 хүн мэдээлсэн байдаг.

 

Б.Хүлэг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол:
Солонгосууд жинхэнэ давардаг Новшийн амьтад Хятадуудаас долоон дор 1 солонгос 2 хятад гэдэг байхаа Тэд еревдел царайлж байгаад л монголчуудыг хорлодог юмдаа
2015-04-08
vvvvy:
ene davarsan avgaig nyatslax xeregtei
2015-04-08