ХАА-н бирж 986 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх, тэдгээр бараа бүтээгдэхүүнийг биржээр арилжиж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Биржээр ХАА-н гаралтай бараа, түүхий эдийг арилжсанаар зах зээл дээр бодит үнэ ханш тогтож, түүхий эдийн бэлтгэл тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалтад чанарын ахиц гарч буй. Тус бирж нь 2013 оны дөрөвдүгээр сарын 5-ний өдрөөс эхлэн энэ сарын 2-ны өдрийг хүртэл нийт 348 удаагийн арилжаа зохион байгуулсан байна.
Тодруулбал, 10 200 тонн хонины ноосыг 17.6 тэрбум, 2126 тонн тэмээний ноосыг 10.6 тэрбум, 12613 тонн ноолуур 881.2 тэрбум, 27447 тонн тосны ургамал 21.9 тэрбум төгрөгөөр арилжжээ. Мөн 2415 тонн ямааны завод ноос 54.2 тэрбум, 24 тонн тэмээний завод ноос 60 сая төгрөгөөр, 878 тонн хонины завод ноос 1.08 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь нэг сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 986.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ