Хатагтай Обама сэтгүүлд зургаа авахуулав

img

АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама “Glamour's” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр тус сэтгүүлийг ганцаараа чимээгүй бөгөөд “Scandal” цувралын од Керри Вашингтон болон жүжигчин Сара Жессика Паркер нартай зургаа авахуулсан байна. Тэд олон нийтийг хөдөлгөөний дутагдлаас ангижирч, эрүүл хүнс хэрэглэхийг зөвлөжээ. Тэргүүн хатагтай 2013 оноос эхлэн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх “Америкчууд эрүүл” гэх компанит ажлыг санаачилсан билээ. Мишель энэхүү ажлынхаа хүрээнд улиралд нэг удаа хамгийн их хүн амтай мужид зочилж, иргэдтэй уулздаг юм.

 

Бүсгүйчүүд тус сэтгүүлд  “Улс хүчирхэг байна гэдэг ард түмэнтэй шууд холбоотой. Одоо цаг агаар дулаарч байна. Тиймээс америкчуудаа өнөөдрөөс эхлэн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж хэлжээ. Тус сэтгүүл ирэх сараас худалдаанд гарах юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ