Казино байгуулж болно, гэхдээ хэн нэгний захиалгаар лав биш шvv улстєрчид єє

УИХ-ын хаврын ээлжит чуулган уржигдар эхэлсэн. Энэхvv чуулган эхэлсэнтэй холбогдуулан бvлгvvд дор бvрнээ хуралдаж ямар, ямар асуудал хэлэлцэхээ ч шийдсэн байна Тэгвэл “Шударга ёс” эвслийн бvлгээс “Казиногийн тухай болон холбогдох хуулийн тєсєл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишvvн Ц.Оюунбаатарыг сонгосон байна. Тэгэхээр удтал яригдаж байсан Казиногийн тухай хууль бараг л энэ хаврын чуулганаар шийдэгдчих вий гэсэн айдас зарим нэг улстєрчид тєдийгvй олон нийтийг зовоож байна.
Казино байгуулснаар эдийн засаг сэргэх vv
Эрх баригчид Эдийн засгийг эрчимжvvлэх нэрээр хязгаарлагдмал хvрээнд казиног хvлээн зєвшєєрєхєєр болж байх шиг байна. Учир нь Шинэчлэлийн Засгийн газрын УИХ-д єргєн барьсан 100 хоногт багтаан эдийн засгийг эрчимжvvлэх тогтоолын тєслийн 17-д “Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хєхvvлэн дэмжих, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдvvлэх зорилгоор бусад улсын чєлєєт бvс, амралт зугаалгын тєвvvдийн зарим vйлчилгээг хязгаарлагдмал хvрээнд нэвтрvvлэх чиглэлээр хууль, эрх зvйн орчин бvрдvvлэх” хэмээн тусгасан олон хvний анхаарлыг татаж буй юм.
Єєрєєр хэлбэл, “Амралт зугаалгын тєвvvдийн зарим vйлчилгээг хязгаарлагдмал хvрээнд нэвтрvvлэх” гэх энэхvv нэрний цаана мєнгєний уурхай болох казино бий болно гэж ойлгож болно. Тvvнчлэн Онцгой албан татварын тухай хуульд єєрчлєлт оруулах нэрээр казиногийн тєнєг тєхєєрємжид татвар ногдуулж байжээ. Уг хуулийн 4.2 дахь хэсэгт “Тєлбєрт таавар, бооцоот тоглоомын vйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног тєхєєрємжийн биет нэгж, тус vйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хvн, хуулийн этгээдийн vйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна” хэмээн тусгасан байдаг. Єєрєєр хэлбэл, казиног хуулиар хориглосон бол техник хэрэгсэл, тоног тєхєєрємжид татвар ногдуулах ёсгvй гэсэн байгаа юм.
Гэтэл Чєлєєт бvсийн тухай хуулийн 3.6 дахь хэсэгт “Аялал жуулчлал-vйлчилгээний чєлєєт бvсэд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бvтэц бvхий vйлчилгээний цогцолбор бvрдvvлж, бvх тєрлийн vйлчилгээ эрхэлнэ” хэмээн заасан. Энэ нь байгуулаагvй л болохоос тийм эрх нь 2002 онд батлагдсан Чєлєєт бvсийн тухай хуулиар нээлттэй байна гэсэн vг. Шулуухан хэлэхэд хэлэлцэж баталсан хуулиуд нь хоорондоо уялдаагvй, байгаагийн нэг тод жишээ. Товчхондоо нэг хуулиндаа Казиног хориглосон байхад нєгєє хуульд нь зєвшєєрсєн байх жишээтэй. Хэдийгээр элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээх амь тариа нь казино гэж хэлж байгаа ч энэ нь бодит vнэнтэй огт нийцэхгvй байгаа юм. Хамгийн гол нь манайх шиг цєєхєн хvн амтай улсын Vндэсний аюулгvй байдалд заналхийлэх хэмжээний хор уршигтай гэдгийг тєрийн тvшээд бvгд мэдэж байгаа.
Яг vнэндээ манайх шиг хvн амтай улсад казино гээч зvйл огт хэрэггvй гэдгийг одоогийн УИХ-д сууж буй зарим нэг гишvvд ч хэлж байгаа. Тиймээс єнгєрсєн хугацаанд Казиногийн тухай хуулийг хvчингvй болгож байсан юм. За яахав Казиногийн тухай хуулийг баталж болно. Гэхдээ энэ хуулийн цаана хэн гэгч эрх мэдэлтэн захиалга єгсєн шигээ сууж байна вэ гэдэг нь анхаарал татах хамгийн гол асуудал. Энэ хуулийг єргєн барьж буй улстєрчид захиалагчаа мэдэж байгаа ч тийм амар хэлэхгvй нь ойлгомжтой.
Казиногийн хуулийг захиалагч нь хэн юм бол...
Нэр бvхий улстєрчид хэлэхдээ “Сэтгvvлч нар та нар энэ Казиногийн тухай хуулийг хэн захиалж байна вэ гэдгийг эрэн сурвалжилаад яв л даа. Мэдээж vvний цаана маш том эрх ашиг нуугдаж байгаа нь ойлгомжтой шvv дээ. Єєрєєр хэлбэл, энэхvv Казиногийн хууль хоёр байгууллагад зориулагдсан хууль гарах гээд байна. Уг нь хоёр байгууллагад зориулагдсан хууль гэж байдаггvй юм. Магадгvй компанийн тухай хууль гээд нийтэд vйлчлэх хууль байсан бол єєр хэрэг. Нийтэд vйлчэх хууль бол магадгvй хvн болгон компани байгуулдаг учраас энэ хуульд нийцнэ.
Харин энэ хууль гарснаар зєвхєн хоёрхон байгууллагатай болно гэж байна шvv дээ. Нэг нь зvvн бvс, нєгдєєх нь хойд бvс. Би vvн дээр маш их гайхаад байгаа юм. Тухайлбал, дэлхийн бvх Казино байгуулсан улсыг харахад єєрсдєє хєгжиж байгаад хєгжлийнхєє хажуугаар дагуул маягаар Казиногийн хууль гаргадаг юм билээ. Манайх шиг Казиногийн хууль гаргачихаад мєнгє татна гэсэн ойлголт байдаггvй юм. Єєрєєр хэлбэл, бохир мєнгє, хар тамхи, биеэ vнэлэлт, мєрийтэй тоглоомоор хэзээ ч улс орон хєгждєггvй юм. Тэгэхээр єнєєдєр энэ Казиногийн хуулийг явуулаад байгаа шалтгаан нь энэ хоёр намд захиалагч нь байгаа vvнийг л хэвлэлийнхэн олж илрvvлэх хэрэгтэй. Тухайлбал, 1998 онд энэ хуулийг захиалж байсан хvмvvс нь ял зэм сонссон тvvх бий. Одоо тэгвэл ямар захиалагч байна вэ. Миний ойлгож буйгаар хоёр захиалагч байна гэж ойлгоод байна. Vvнийг надад захиалсан ч би дэмжихгvй” гэв. Ямартай ч зарим нэг улстєрчид єєрсдийнхєє байр сууриа ийнхvv илэрхийлж байсан.
Яг vнэндээ 1998 онд Казиногийн тухай хуулийн санаачилагч нь одоогийн Зэвсэгт хvчний жанжин штабын цэргийн тагнуулын газрын дарга, Бригадын генерал Д.Энхбаатар байсан. Тухайн vед УИХ-аар хэлэлцэх ёстой асуудлын жагсаалтад уг хуулийн тєсєл огт байгаагvй хэрнээ гэнэт л орж ирсэн шигээ 85 хувийн дэмжлэг авч батлагдаж байсан гэдэг. Харин энэхvv хуулийн тєслийг эсэргvvцэж байсан УИХ-ын зарим гишvvд 1999 онд Казиногийн тухай хуулийг хvчингvй болгох тухай тогтоолын тєсєл санаачилж энэ нь дэмжигдэж хvчингvй болж байсан юм. Тэдний хvчингvй болгох тогтоолын тєсєлд ийм хэдхэн vг орсон нь олон хvний сэтгэлийг эргvvлж чадаж байсан байна. Тэд "Казино нь гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис гэх мэтээр сєрєг олон зvйл дагуулдаг учраас хvн ам цєєтэй, Монголын хувьд vндэсний аюулгvй байдалд нєлєєлнє” хэмээн тайлбарласан байдаг юм. Ингээд бvх зvйл орвонгоороо эргэж хуулийн тєсєл санаачилсан эрхэм гишvvн асан хоёр андын хамтаар, казино байгуулах тендерт шалгарсан компанийн захирал нар шvvхээс ял сонссон юм. Тэднийг "Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 36 дугаар тогтоолоор байгуулсан Казиногийн асуудал эрхлэх зєвлєл, тендер зарлан явуулахдаа Казиногийн тухай Монгол Улсын хууль, Казиногийн тендерийг явуулах, дvгнэх шалгаруулах журам, тvvнчлэн тендерийн нєхцєл болгон заасан зарим заалтыг зєрчсєн хэмээн ял ногдуулж байсан юм.
Тиймээс дээрх хvмvvсийн хувь заяаг одоо энэ хуулийг батлах гэж улайраад байгаа нєхдvvд ч эдний араас замнахыг vгvйсэхгvй юм. Уг нь монголд Казино байгуулахад болохгvй зvйл гэж байхгvй л дээ.
Хамгийн гол ямар нєхцєлтэйгээр, хэнд энэхvv эрхийг єгєх вэ гэдэг нь хамгийн чухал. Манай улсад улстєрийн нєлєє бvхий эрхэмvvд л бvх л зvйлийг монпольдчихсон байгаа. Хэрвээ Казиногийн хууль яг иймэрхvv монополь байдлаар явбал ашиг нь монголчуудад бус харин ч захиалагч этгээдэд ашгаа єгч эхлэнэ гэсэн vг. Єєрєє хэлбэл, Казино байгуулж болно. Гэхдээ хэн нэгний захиалгаар биш. Ямартай ч намрын чуулганаас ємнє амжиж батлах гэж Казиногийн тухай хуулийг эрх баригчид сайтар шинжлэн судалсны vндсэн дээр ядруухан байгаа улсын тєсєвт ямар ашиг єгєх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй байх.
Уг нь улс оронд маань Таван толгойн хєрєнгє оруулалтын асуудал хурцаар яригдаж байхад дахин Казиногийн асуудал хєндєгдєж эхэлснийг тєрийн єндєрлєгvvд анхааралдаа авах нь зvйн хэрэг байх.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ