Сонсолын бэрхшээлтэй 150 хүүхдийг баярлуулна

img

"Монголын ланд круйзер клуб” ТББ-аас санаачлан, "Итгэл сэтгэлийн гүүр"сантай хамтран Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-дүгээр сургуулийн дотуур байрны 150 хүүхдүүдийг баярлуулж нэг өдрийн аялалыг зохион байгуулах гэж байгаа аж.

 

Энэхүү арга хэмжээ ирэх Бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 11-ны зохиогдох бөгөөд аялалыг Цонжин болдогт өндөрлүүлэх юм байна. Хүүхдүүдийг баярлуулах уг арга хэмжээнд “Монголын ланд круйзер клуб”, "Автобус бааз", ЗЦГ, "Соната монголия" групп, Монголын Флай Фишингийн Холбоо, "Сенсор продакшн", "Хатан сүйх" ХХК, Монголын чопперчин ахан дүүс, Amara Simms зэрэг байгууллага, хамт олон оролцох аж. Харин хүүхдүүдэд Сагсан бөмбөгийн Танан гарьд баг" үзүүлэх тоглолт, "Нохой сонирхогчдын групп" –ээс  Нохойны үзүүлбэр, жүжигчин Л.Нурбулан Алиалагчийн үзүүлбэрийг тус тус сонирхуулах юм байна.

 

Хүүхэд баярлуулах хүсэлтэй хүн бүхэн энэхүү сайн үйлсэд нэгдэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88197878, 96097877 дугаарын утаснаас авч болох ажээ.

 

П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
buyantai vils hiij bui zaluustaa bayrllaa
2015-04-09
A:
Баяр хүргэе. Сайхан сэтгэлтэй залуучуудад
2015-04-08