Жохарыг исламын хэт даврагч гэжээ

img

Уламжлал болгон зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн үеэр чечень гаралтай ах дүү Цернаев нар оролцогчдын дунд бөмбөг дэлбэлсэн билээ. Дэлбэрэлтийн үеэр гурван хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтсэн юм. Цагдаа нар халдлагыг зохион байгуулсан гэгдээд байсан Тамерлин Цернаевийг эрэн сурвалжиж, буудан хөнөөсөн билээ. Түүний дүү Жохар Цернаевийг дөрвөн өдрийн дараа баривчилсан юм. Тэрбээр гарандаа буудуулсан байдалтай олдсон билээ. Жохарын шүүх хурал өнөөдрийг хүртэл Бостон хотноо үргэлжилж байна. Өнгөрөгч амралтын өдөр халдлагын хохирогчид мэдүүлэг өгчээ. Улсын прокурор, Жохарыг исламын хэт даврагч, санаатайгаар халдлага үйлдсэн хэмээн буруутгаж, хурдан шийтгэхийг шаарджээ. Жохар баригдсаныхаа дараа ахынхаа дарамтад орж, халдлага үйлдсэн. Мөн өөрийгөө хэрэг хүлээх чадваргүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрбээр Бостоны халдлагтай холбоотой нь тогтоогдвол бүх насаараа хоригдох болон цаазын ял сонсож магадгүй  юм.

 

Шүүх хуралдааны танхимын гадна хохирогчдын гэр бүл жагссан хэвээр байна. Тэд шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл жагсахаа мэдэгдсэн ч цагдаагийнхан хүчээр тараах оролдлого хийжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ