Саддам “ИСИС”-ийн удирдагч уу

Иракийн дарангуйлагч гэгддэг Саддам Хуссейн 2001 онд өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр “10 гаруй жилийн дараа олон улс Иракийг дахин сонирхох болно. Учир нь үндсэрхэг үзэлтэй залуус зэвсэг барин тэмцэж, газар нутаг, ард түмнээ хамгаалах болно. Барууны орнууд Иракт эрхээ тогтоохыг санаархаж, байгалийн баялагт минь шунах ч энэ залуусаас болж, ухралт хийх учиртай. Биднийг доромжилсон, гутаасан бүхэн хариугаа авах болно” гэж ярьжээ.
Саддамын ярьсан энэ залуусыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл байж болзошгүй хэмээн шинжээчид дүгнэж байна. 2013 оны эхээр “ИСИС” гэх зэвсэгт хөдөлгөөн хүчирхэгжиж, өнгөрөгч долоодугаар сард “Халифын вант улс” байгуулснаа мэдэгдэж, Ирак, Сири, Ливи зэрэг иргэний дайн дэгдэж, эдийн засгийн хувьд уналтад орсон улсуудад эзлэн түрэмгийлэх бодлого явуулах болсон юм. Шинжээчид Саддам амиа алдсан ч Иракт хяналтаа тогтоохыг хүссэн учир тус зэвсэгт бүлэглэлийн үндсийг тавьсан байж болзошгүй хэмээв.
Тус бүлэглэлд дайчнаар элссэн, тагнуулчийн ярьснаар “Халифын улсын удирдлагууд өнөөдрийг хүртэл Саддам Хуссейний гэр бүлтэй холбоо тогтоож, харилцан мэдээлэл солилцдог” гэжээ. Саддам 2003 оны гуравдугаар сард АНУ-ын цэргүүдэд баригдаж, 2006 оны хоёрдугаар сард түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, цаазаар авсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ