Монголбанк ”авлигын эрсдэлтэй” үнэлгээ авчээ

img

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр 2015 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулав.

Тус байгууллагаас Монгол банк, Үндэсний статистикийн хороо, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Мал эмнэлгийн үржлийн газар зэрэг байгууллагын удирдлагуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ. Учир нь эдгээр байгууллага 2014 оны авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй шалгагджээ.

 

Тодруулбал, эдний авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө хангалтгүй, авлигын эсрэг тэмцэх хүсэл зориг дутагдалтай, авлигын эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

 

Иймд эдгээр байгууллагын удирдлагад цаашид үнэлгээгээ ахиулах, санаачлагатай ажиллахыг зөвлөжээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ