Рэнд Пол нэр дэвшихээр болжээ

img

 

“Бүгд Найрамдах” намаас 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Кентукки мужийн сенатор Рэнд Пол өрсөлдөхөөр болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр твиттертээ “Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах болон олон улсын тавцанд унаад буй улсынхаа нэр хүндийг өргөхийн тулд Ерөнхийлөгч болохыг хүсч байна” гэж жиргэжээ.

 

Пол залуусаа дэмжсэн бодлого явуулахаа мэдэгдэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулахаа амлажээ. Түүний эцэг нь хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан, туршлагатай улстөрч гэнэ.

 

Тус намын хүчтэй өрсөлдөгч “Ардчилсан” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Тэргүүн хатагтай Хилари Клинтон өрсөлдөх нь тодорхой болоод байгаа юм. Иргэдийн дунд явуулсан нээлттэй санал асуулгаар Америкчуудын 40 дээшгүй хувь түүний төлөө саналаа өгөхөө мэдэгдээд байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ