Л.Гүндалай сэтгүүлчдийг ”авлигадна”

img

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр өөрийн шинэ намынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

 

Уг мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийг "авлигадна" гэдгээ сануулжээ.

 

Тодруулбал, тэрбээр “Миний мэдээллийг аятайхан бичсэн сэтгүүлчид та бүхэн надтай эргэж холбогдоорой. Ах нь бичсэн мэдээллийг чинь үнэлж, шагнана шүү. Та нар ийм юм байдгыг мэднэ биз дээ” гэж хэлээд утасны дугаараа үлдээжээ.

 

Ямартаа ч, манай улсад “Авилгын эсрэг хууль” үйлчилдэг. Харин эрхэм ноён Л.Гүндалай энэ хуулийг умартсан бололтой.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монголчууд:
гүндалай чи хаана ч явсан Гүнбалай санал тавьж Гүнбулай болж явах юм даа.
2015-04-08