Тавантолгойн төслийг хэлэлцэнэ
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлээд, Засгийн газарт шилжүүлж гарын үсэг зурах байр суурьт хүрсэн. Засгийн газар Тавантолгойн хэлэлцээрийн талаар өнгөрсөн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж эхэлсэн байна. Уг асуудлыг маргааш 17.00 цагт хуралдах ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргах аж.
Засгийн газар гаргасан шийдвэрээ УИХ-д танилцуулахаар маргааш өргөн барьж магадгүй гэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн төслийг 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж өгөх саналыг парламентад тавиад байгаа билээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ