Охины оршуулгын ёслолд Т.Цогтын ар гэрээс оролцоогүй гэв

img

Сар шинийн дараахан дөрөвхөн настай бяцхан охиноо онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч олныг цочирдуулж байв.

 

Тус хэрэгт талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт хамтран амьдрагч Г.Маралмаа нарыг сэжиглэн, ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.

 

Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

 

Харин талийгаач охины ажил явдалд төрсөн эцэг Т.Цогтын ар гэрээс нэг ч хүн оролцоогүй гэж эх сурвалж мэдээллээ. Мөн оршуулгын зардалд нэг ч төгрөг хандивлаагүй гэнэ.

 

Энэ талаар талийгаач охины өмгөөлөгч Б.Манлайжав “Оршуулгын зардалд сэжигтнүүдийн талаас 3 сая 500 мянга орчим төгрөг гаргуулахаар болсон ч сэжигтнүүдийн талаас барагдуулсан зүйл алга. Мөн талийгаач охины ажил явдалд Т.Цогтын ар гэрээс нэг ч хүн ирж оролцоогүй” гэжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

durak:
yo ter durakas byatshan ohinii ushug tur avch chaddagui yum bol tumen olon avnda chamas
2015-04-09
yo ter muu durak chaddag yum bol garad ohinii ush:
durak
2015-04-09
ttttt:
ene hereg yagaad tag chig bgaad bnaaa.zow shudarga shuuhgui bol yamar niigem bolsniig haruulna shuu ene 2 aluurchin 20-25 jil avah estoi shuu .... oor bas huuhdiin esreg gemt hereg zondoo garch bna huulia sain changatgaj tsaaziin yaliig ogie
2015-04-09
Зочин:
ter aluurchidin ar gerer yahin bi l baisan bol shoroo stastad hoogood ywuulna
2015-04-09