Уолтер Скоттыг буудсан цагдааг шүүж байна

img

 

АНУ-ын Өмнөд Каролин мужийн цагдаагийн ажилтан Майкл Слагер үүргээ гүйцэтгэж явахдаа 50 настай Уолтер Скотт гэх өнгөт арьст эрийг найман удаа буудаж, аминд нь хүрсэн юм. Хэрэг гарах үед Скотт цагдаагийн цахилгаан бороохойг авч, зугтаасан учир Майкл гал нээсэн хэмээн мэдэгджээ. Тэгвэл Скотт амиа алдсан үеийн дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарьж, гол буруутан нь цагдаагийн ажилтан болох тогтоогдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бичлэгт Скотт ямар нэгэн зүйл рүү яарч, хурдтай гүйж байхад цагдаагийн ажилтан зогсохыг шаардсан ч тэрээр гүйсээр байжээ. Энэ үеэр цагдаа түүн рүү найман удаа буудсан байна. Буун дуу гарсанаас 4-5 минутын дараа дахин нэг цагдаа ирж, бараг амьд эсэх нь тодорхойгүй байгаа Скоттын гарт гав зүүж байгаа нь бичигджээ. Цагдаа Майклыг баривчилсан бөгөөд тэрбээр аргагүйн эрхэнд галт зэвсэг ашигласан хэмээн мэдүүлгийнхээ үеэр дурьдсан ч нотлох баримт түүний эсрэг байгаа юм.

 

Хэрвээ цагдаагийн ажилтан Скоттын аминд санаатайгаар хүрсэн бол бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлж магадгүй билээ. Түүний шүүх хурал ирэх сарын 22-нд болно. Бичлэгч ил болсны дараа Скоттын гэр бүл жагсаал зохион байгуулж, Майклыг хуулийн дагуу шийтгэхийг шаардсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ