Грек бэлэн мөнгө гуйгаагүй

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас ОХУ-д төрийн айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, байр сууриа солилцсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд хандаж “Грек биднээс бэлэн мөнгө гуйгаагүй. Орос тус улсад туслах туйлын сонирхолтой байна” гэж хэлжээ. “Орос тус улсад эрчим хүчний тусламж, зээл олгохоор болсон” гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.
Европын холбоо, Олон улсын валютын сан болон Европын төв банкнаас Грек улс нийтдээ 240 тэрум еврогийн зээл авч, улмаар эдийн засгийн уналтад ороод буй. “Алексис Ципрасын айлчлалын гол зорилго дээрх зээлийнхээ тодорхой хувийг Оросоос төлүүлэх зорилготой” гэж “AFP” агентлаг мэдээлсэн билээ. Грек, Оросоос тусламж хүссэн нь Европын холбооны гишүүн орнуудын дургүйцлийг хүргэж эхэлжээ. Хоёр улсын харилцаа дотносох нь Оросын эсрэг хэрэгжүүлж буй Европын холбооны хоригийг саармагжуулах эрсдэлтэй юм.
Айлчлалын эхэнд Грек, Оросын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлах, цаашлаад Оросын хүнсний хоригоос гарах хүсэлтэй байна. Путин энэхүү хоригоос Грекийг чөлөөлөх боломжтойг мэдэгдсэн билээ.
Алексис Ципрас “Орос улсад Европын холбооноос илүү итгэл хүлээлгэж байна” гэж хэлжээ. “Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийг Грекийг Европын холбооноос гарч болзошгүй” хэмээн АНУ-ын шинжээчид дүгнэж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ