522 гахайнд вакцин хийжээ

img

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 12 өрхийн 200 гахай, тус дүүргийн 14 дүгээр хорооны 352 гахай, нийт 552 гахайд вакцинжуулалт хийжээ.

 

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд Гахайн сонгомол мялзан  өвчин гарсан. Түүнтэй холбогдуулан энэ сарын 2-ны өдөр дүүргийн Засаг даргын “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/87 тоот захирамжийн дагуу хоио цээр тогтоосон. 

Тэгвэл энэ сарын 8-ны  өдрийн байдлаар нийслэлийн мал эмнэлгийн газрын хоёр ажилтан ДУК загварын автомашинтай хайкопийн 1х150 уусмалаар голомтын орчинд, гахайн байрны талбай, бохирын цэгүүдэд 3500 м2 талбай, 3 автомашин, техникт болон устгалын нүхэнд 1500 кг хлорын шохой ашиглан дэвсэх, үелэн цацаж ариутгажээ.


 
“ТҮДА”ХХК-ийн Мал эмнэлгээс голомтын бүсэд ажилласан автомашин, гахайн байрны халдваргүйтгэлд 5 хувийн хайкоп бодисоор 1650 м2 талбайд ариутгал, халдвартай 34 иж бүрэн хамгаалах хувцсыг зааврын дагуу устгалын цэгт шатааж устгасан байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ