Эдийн засгийг сэргээх ганцхан эм нь Тавантолгой

img

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол орон даяар мэдэгдэл хийж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Тавантолгойг дэлхийн хэмжээний уурхай болгох зам нээгдсэн хэмээн чихэнд чимэгтэй мэдээ дуулгаж байсан . Уг нь багагүй хугацаанд гацаанд ороод байсан дээрх бүтээн байгуулалтыг хөдөлгөөнд оруулна гэж хэлсэн нь монголын ард түмний унтарч байсан нүднийнх нь харцыг бага ч болов өөдөө болгоход ихээхэн урам зориг өгсөн үйл явдал болсон юм. Гэтэл Ерөнхий сайдын уг мэдэгдлийг УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгээрээ нам цохиж баялаг бүтээгчид төдийгүй монголын ард түмний уур ундууцалыг жигтэйхэн хүргээд авсан билээ.


Тэрбээр Тавантолгойн гэрээг УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой хэмээн чуулганы индрээс пал хийтэл мэдэгдсэн юм. Хэрвээ уг асуудлыг УИХ-аар оруулахгүйгээр гэрээ хийвэл энэхүү гэрээнд оролцсон хэнбугай ч огцоруулах болно гэдгээ шууд л мэдэгдээд авсан юм.

 

Угтаа бол түүний хэлсэн энэхүү үг нь Ерөнхий сайдад хамаатуулан хэлсэн үг хэмээн улстөрчид төдийгүй ажиглагчид хэлж байгаа. Уг нь Тавантолгойн гэрээ одоогоор зурагдаагүй байгаа. Гэтэл УИХ-ын дарга яаран сандран ийнхүү хэлсэн нь зүйд нийцэхгүй байна хэмээн баялаг бүтээгчид хүртэл хэлж байсан. Тэгвэл Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан анхны хувилбар гэдгийг тодотгож Тавантолгойн төслийн манай улсын эдийн засагт үзүүлэх гол нөлөөлийг нь гурван хэсэгт хуваан ийнхүү тайлбарласан байна.


Нэгдүгээрт, ойрын үед гарах санхүүгийн шууд үр дүн нь барагцаалбал 650 сая ам. доллартай тэнцэнэ. Тухайлбал, урдчилгаа төлбөр 200 сая ам.доллар, төмөр замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Засгийн газраас гаргасан хөрөнгийн эргэн төлөлт ойролцоогоор 280 сая ам. доллар, тэр нь эргээд эдийн засагт зээлийн эх үүсвэр болно. Чалко компанид төлөх байсан 142 сая ам. долларын хүндрэлээс Монгол улс чөлөөлөгдөж байгаа.


Эрдэнэс Тавантолгой компанийн хөрөнгийг мөн үнэлж Консорциумд өгнө. Мөн Улсын төсөвт аливаа нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр, төслийн үйл ажиллагааны анхны өдрөөс эхлэн улс, орон нутгийн төсөвт хуулийн дагуу орлого оруулж эхлэх бөгөөд тодруулбал, холбогдох татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Цанхийн талбайд уурхайн үйл ажиллагаа явуулсаны төлбөр зэрэгт жилжил бүр 360 орчим тэрбум төгрөг төвлөрнө.


Хоёрдугаарт, Төслийн санхүүгийн шууд бус үр дүн буюу үржүүлэгч нөлөөг барагцаалбал, ойрын 3 жилд манай ДНБ-ийг 10-аас доошгүй хувиар тэлэхээр байгаа. Уурхайн барилга байгууламж, дагалдах дэд бүтэц, ТТ-ГС чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон төслийн үйл ажиллагаанд дотоодын 500-600 аж ахуйн нэгжийг ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч хэлбэрээр татан оролцуулж, 8-12 мянган иргэнийг ажлын байраар хангах боломжтой болно. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс хойш жил бүр Монголд дунджаар 700 сая ам. доллараас 1 тэрбум хүртэл ам. долларын үйл ажиллагааны зардал гаргах бөгөөд үүний үлэмж хэсэг нь дотоодын эдийн засагт шингэх бололцоотой.


Гуравдугаарт, Тавантолгой төсөл нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессэж болохоос гадна энэхүү төсөл нь Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станц зэрэг бусад мега төслүүдэд хөтөчийн үүрэгтэй байх нь дамжиггүй" юм гэжээ. Ямартай Тавантолгойн асуудлаар УИХ-ын зарим гишүүд эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлж байгаа ч гишүүдийн олонх нь яаралтай эдийн засгийг хөлд дээр босгох хэрэгтэй хэмээн үзэж буй юм. Тиймээс өнөөдөр Засгийн газар ээлжит бус хурал хийж, Тавантолгойн төслийн асуудлаар дахин хэлэлцэхээр болсон юм. Уг нь УИХ-ын чуулганаар Тавантолгойн асуудлыг 14 хоногийн хугацаанд шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын бүлгийн гишүүдээсээ хүссэн. Дээр хэлсэнчлэн УИХ-ын дарга З.Энхболд уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол гэрээнд гарын үсэг зурсан сайд нарыг огцруулахаа мэдэгдээд байгаа. Ямартай ч асуудал дагуулсан Тавантолгой энэ хаврын чухал гол сэдэв байх бололтой дог.

 

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ooriiinhooo ymiiig 34 ooos 50 huvi ezemshine gedeg unen TENEG tegeeed deereesn huutei zeeel avch horongo oruuulna gedeg daaanch UHER mongol ymdaaa
2015-04-11
иргэн:
Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. Этьен Боэси
2015-04-11
иргэн:
Бүх муу юмны үндэс-шунал. Жефри Чосер
2015-04-11
иргэн:
Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. Жан Дө Лабрюйер
2015-04-11
иргэн:
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
2015-04-11
иргэн:
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
2015-04-11
иргэн:
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
2015-04-11
иргэн:
Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? Онеро Морабе
2015-04-11
иргэн:
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
2015-04-11
иргэн:
Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. Антуан Ривароль
2015-04-11
иргэн:
Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. Сенека
2015-04-11
иргэн:
Аяа! Ард түмэн гэдэг гинжилж аргамжих шаардлагатай зэрлэг араатны сүрэг биш. Үнэхээр эрх чөлөөтэй байгаа цагтаа номхон тэд өөрийг нь басамжилж тохуурхсан засаг төрийг нулимах эрхтэй байхын тулд л цухалдаж эхэлдэг. Онеро Морабе
2015-04-11
иргэн:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-04-11
иргэн:
Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгойн ордын хувь заяа Оюутолгойн ордын араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-04-10
иргэн:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-04-10
иргэн:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-10
иргэн:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
2015-04-10
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-10
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-10
иргэн:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-10
иргэн:
С.Баярын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
2015-04-10
Zochin:
Tavantolgoin geree baiguulgdaj, tomor zam baiguulagdah ny niit Mongolchuudad hojootoi bolovch harin manai Ikh hurliin darigiig iveen tetgegch ezen ny ogtsruulah geed shahaad baigaa bololtoi yum. Yamar geech hychtei ezen ny ikh hurliin dargaar ooriin ygee helyyleed baina ve?
2015-04-10
k:
TT ashiglaad bid hyamralaas garchina gej bodoj baival uneheer genen baina daa l gey dee. OT ashiglaad bid ulam hyamarsan shuu... Mongol oligarhjsan turiin luivarchin tuchmed IM-s avilgal avna, tegeed mongoldoo ashiggui geree hiine. deer ni mongoloo urund oruulna. ene buhniig bayajih bolomj gej harsan Enhsaihan mettenuud odoo arai l ulairch bgaa shvv
2015-04-10
k:
Eh ornoo zarj baigaad ogtsom bayajchih gesen iimerhuu zavaan novsnuudiin ugend bitgii itgeerei. 90-d ond bid yugaa ch zaralgui zuvhun hudulmurluud l ez-aa sergeesen yum shuu...
2015-04-10
Зочин:
Хамгийн түрүүн Т Толгойгоо ашиглаж хямралаас гарах хэрэгтэй. Сайханбилэг өнөөгийн нөхцөл байдалд хамгийн зөв а лхам хийсэн. Харин Монгол улсыг дээш нь гаргахгүй бусдын хоол болгох гэсэн ганц хоёр дарга байгаа нь анзаарагдаж байна. Тэд баян хүмүүс болохоор хямрал сонин биш байдаг байх. Ийм л улсаа боддоггүй амий хичээсэн нөхдөөс салах цаг нь болсон.
2015-04-10
MCS Uhaa hudag:
Uhaa hudag ni l.sergeh bh daa odoo sul zogsood hamag ajiltanuudaa halj tsomhtgood bga.compani bas zeelee tuluhud ni ene tender ashigtai bga gesen
2015-04-10
Зочин:
Gvndalai ene Zasgiin gazrig MCS.n Zasgiin gazar gej onoj nerlesen Saihanbileg Bayartsogt 2t turiin joloo atguulah notstoi yaraltai ogtsruulah her.tei
2015-04-10
Зочин:
novshin beltreg jenko 2g yaay da baiz.
2015-04-10
Зочин:
ЭНЭ ОРД ЭМ СИ ЭС ийг Л АВАРАХ БАЙХДАА.
2015-04-10