Өнөөдөр болох үйл явдлын тойм

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай, Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай, Алдарт эхийн одонг тодорхойлох тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 99666553
Гадаад хэргийн яаманд
10:00 цагт Орос, Хятад Монголын тээврийн дэд сайд нарын түвшний 2-р уулзалт болж байна. Уулзалтын хүрээнд Орос, Хятадын тээврийн дэд сайд нар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд бараалхана. / Чухал асуудлуудаар яриа хэлэлцээ өрнөж байгаа бөгөөд энэ бүхнийг хүрэлцэн ирснээр мэдэх боломжтой юм шүү... /
32-ын гүүрний зүүн талд /Барс-2 худалдааны төвөөс Москва хороолол орох замд/
11:00 цагт “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Баруун салбар оффис шинэ байрныхаа нээлтийг хийнэ. Баруун салбар нь СХД, БГД, ХУД-ийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хариуцан ажиллах юм. Утас: 91111138
МХЕГ-ын хурлын танхимд
11.00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэл, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын дарга нар Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай гэрээнд гарын үсэг зурна. сэтгүүлчдийг урьж байна. лавлах утас 91989890
“The Corporate Hotel & Convention Centre”-ийн Улаанбаатар хурлын танхимд
08:30 цагт АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган-57” эмнэлзүйн салбар хуралдаан болно. Уг хурлаар АШУҮИС-ийн эрдэмтэн багш нарын туурвисан судлагаа шинжилгээний ажлууд, эмнэлзүйн ховор тохиолдлыг хэлэлцэх болно.
Холбоо барих утас: 99026930 О.Баярсайхан
МҮОХ-ны хурлын танхимд
10:00 цагт МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан "МҮБХ 25 жилд" эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ. Лавлах утас: 99060027
МЗХ-ны Залуус танхимд
11:00 цагт "Бүтээн байгуулалт 2015" Хөдөлмөрийн яармагын нээлт болно. Монголын Залуучуудын Холбоо Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж . Та бүхэн ирж мэдээ бэлтгээрэй. Утас:88029296 99780944
”Мишээл экспо” төвд
09:00 цагт "Найрсаг УБ" зочлох үйлчилгээний олон улсын тэмцээн, үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. УБ-ын шилдэг зочид буудал, зоогийн газрын мэргэжилтнүүд 6 төрлөөр өрсөлдөнө. Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Эрхүү, Улан-Үд, БНХАУ-ын Манжуур, БНСУ-ын Гояан хотын Аялал жуулчлалын газрын дарга нар тэмцээний оролцогчдын хамтаар хүрэлцэн ирээд байна. Холбоо барих утас: Нийслэлийн Аялал жуулчлалын газар 96660456, 99838674
СЭТГЭГДЭЛ БИЧИХ