МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаж сонгуулийг ямар системээр явуулахыг ард иргэдийн санал асуулгаар шийдэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ.
Тус нам аль нэг нам сонгуулийн тогтолцоог санал болгож, давамгай байдлаар шийддэг биш Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу ард иргэд өөрсдөө шийдэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Цэвэр мажоритор, эсвэл холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах уу гэсэн хувилбараар ард иргэдээс санал аваад Сонгуулийн тухай хуульд үр дүнг нь тусгах аж.
Уншиж байна |