Ё.Отгонбаяр гишvvний хэлэмгий дайралт

Єчигдєр УИХ-ын чуулган Монгол Улсын шvvхийн тухай хуулийн 17 дугаар зvйлийн 17.3.1 дэх заалт vндсэн хуулийн холбогдох заалтыг зєрчсєн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх vед гишvvд хачирхалтай гэмээр зvйлvvдийг ярьж байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишvvн Ё.Отгонбаяр хэлэлцэж байгаа асуудал дээр дєрєєлєн “Єнєєдєр цэцийн шийдвэртэй холбогдуулан бид хоёр асуудал хэлэлцээд явж байна. Ерєєсєє зарчим нь ойлгогдохоо болилоо. За яахав. Р.Гончигдорж гишvvн єрийн босгыг нэмэх дийлэнх олонхыг энгийн олонх болгох гэж улс тєрийн зорилготойгоор цэцэд хандсан юм байна.
Тэр нь хєрєнгє оруулалтын тухай хууль, онц байдлын тухай хууль зэрэг тvм буман зvйл чирээд орж байгаа юм байна л даа. Аз болж онц байдал нь уналаа. Тэгэхгvй бол 20 хvнээр онц байдал тогтоох заалт руу орох гэж байна шvv. Ингээд улс тєрийн зорилготой юм чинь улс орныг тогтворгvй байдал руу оруулах заалт руу чирч байна. Р.Гончигдорж гишvvнд хандаж хэлэхэд єнєєдрийн хийгдэж байгаа алхам бол эвслийн засгийн газрын бодлого шvv. Яагаад гэвэл энэ єрийн босгын асуудлыг зєвшилцєєд шийдэж байх ёстой гэж С.Баярцогт сангийн сайд байхдаа оруулж ирж тєсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулсан юм. Наад итгэлцэл гэдэг юм аа хутгалах нь байна шvv” гэлээ. Ямартай ч нэг хэсэг амандаа ус балгасан мэт сууж харагддаг байсан Ё.Отгонбаяр гишvvн маань айхтар хэл амаа дарсан учраас ийнхvv цор, цор хийж нэлээн ширvvн дайралтуудыг гишvvд рvv чиглvvлж байсан юм.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ