Ахмадыг санаатайгаар хордуулжээ

Альпийн нуруунд осолдсон Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоцны ахмад Патрик Зондерхаймерийг нислэгт гарахаас өмнө хоёрдугаар нисгэгч Андрес түүнд нэг аяга хар кофе өгчээ. Ахмадын аягатай кофенд тэрээр хурдан хугацаанд шээс ялгаруулдаг эм хийж уулгасан нь тогтоогдсон байна. “Ахмад аргагүйн эрхэнд угаалгын өрөө орсон нь тогтоогдлоо” гэж прокурор Брайс Робин “BILD” сонинд ярьсныг “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ахмад нислэгт гарахаас 20 минутын өмнө гурван удаа бие засаж, “Сонин юм даа өнөөдөр тийм ч их шингэн зүйл угаагүй дээ. Яагаад байнга шээс хүрээд байна аа” гэж “Germanwings” компанийн нэг нисгэгчид ярьсан байна. Ахмад нислэгийн үеэр бүхээгнээс гарах үед хоёрдугаар нисгэгч Андрес Любиц онгоцыг автомат нислэг дээр тавиад хаалга цоолжилсон билээ. Хэсэг хугацааны дараа ахмад бүхээг рүү орох гэтэл хаалга цоожтой байсан нь хар хайрцагны бичлэгүүд баталж байгаа. Андрес онгоцыг сүйрүүлэхээр анхнаасаа төлөвлөж байсныг энэ хэрэг баталлаа гэж Францын шинжээч дурьджээ.
Хоёрдугаар нисгэгчийн гэрээс 50 гаруй төрлийн эм олдсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ