Казино төсөвд 74-138 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

img

УИХ-ын чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар казиногийн хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хууль Шинэчлэлийн Засгийн газрын үед боловсруулагдаж, Шийдлийн Засгийн газрын үед хэлэлцэгдэж буй. Хуулийн төсөлд Монгол Улсад хоёр казино байгуулахаар тусгаад байгаа.

 

Гэхдээ хаана гэдэг нь тодорхойгүй, үүнийг Засгийн газар шийднэ. Казино байгуулах тусгай зөвшөөрөл 35 тэрбум төгрөгийн үнэтэй. Энэ хэмжээний мөнгийг төлсөн хуулийн этгээд Монгол Улсад 10 жилийн хугацаанд казиногийн үйл ажиллагаа явуулах эрхийг авна. Ингэж байгуулагдсан казино нэг жилд Монгол Улсын төсөвт  74-138 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэдгийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлж байна. Казиногийн 85 нь үйлчилгээ. Энэ талаас нь харвал аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Дээр нь олон ажлын байр, цөөнгүй төрлийн татвар бий болно гэдгийг хууль санаачлагчид хэлж байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан хоёр казиногоос орох 70 тэрбум төгрөгөөр 70 сургууль, эмнэлэг, цэцэрлэг барья. Орлогын 50 хувийг нийгмийн асуудалд зарцуулна гэсэн зохицуулалтыг хуулинд оруулах саналыг хэлж, энэ тохиолдолд шууд дэмжинэ гэдгээ хэлэв. Харин ийм зохицуулалтгүй тохиолдолд хуулийг дэмжихгүй гэсэн уриалга гаргана гэдгээ ч сануулж байв.

 

УИХ-ын Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар хоёр казиногийн үйл ажиллагааг зохицуулах төрийн захиргааны байгууллага байгуулах асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Тэд бусад төрийн байгууллагад ажлыг нь уялдуулж болох санал дэвшүүлж буй юм. Энэ асуудалд сайд Д.Оюунхорол “10 гаруй хүнтэй байгууллага казиногийн үйл ажиллагаа, орлогыг хянаж, харуул хамгаалалт  зохион байгуулна. Үүний үйл ажиллагааны зардалд 1.7 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо хийсэн. Харин орлого нь 74-138 тэрбум. Тэнд зөвхөн монгол хүн ажиллана. Гадны улс орон ч казинодоо зөвхөн өөрийнхөө иргэдийг ажиллуулдаг юм байна” гэсэн хариултыг өгч, зохицуулалт хийхийн тулд тусгайлсан байгууллага зайлшгүй шаардлагатайг хэлэв.

 

Дэлхийн маш олон орон казинотой. Тэднээс хамгийн сайн загвар нь Макао, Сингапурынх аж. Харин муу нь ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг юм байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Arai ch dee:
DOH, mafiin gart orj negmusun suiruuleh yum bn ldaa
2015-04-12
Zochin:
Kazinigiin huuliig boliul. Har togloomnoos ur hoichoo hamgaal
2015-04-10
Зочин:
яг гадаадуудыг шулж харагдаач. Харин өөрсдөө Дох, хар тамхи, мафийн гарт үхэх байх. Хэн ямар баян нь хөлдүү монголд хшрч ирэх юм. Оросын мөнгө угаагч мафи л орж ирэх байх. өөр хэн ч тоохгүй.
2015-04-10
zochin:
Gadaadiin bayachuudiin harmaanaas olon terbumiig olj yadaj tsalin tetgeberee nemeh bolomj oldono shuu dee. Uund zorigtoi handaj ajilaa ehleerei.
2015-04-10
hummer:
Ashguidee.gol ni hurdan bari! Amjilt oyunhorol gishuun chin harin said shig said bndaa tanid sain saihniig husie.
2015-04-10
Зочин:
Энэ бол монголын түүхэнд байхгүй дампуу тэнэг шийдвэр байна. Хэдэн хууль бусаар баяжсан төрийн томчууд бизнесийнхэн өөрсдийн зугаа цэнгэл мөнгөө үрэх эргэлдүүлэх нэг аргыг бодож нээг сүрхий өндөр хөгжсөн орнуудыг дуурайж алцагнаж энэ шийдвэрийг гаргаж байгаа. Мөнгө үйлдвэрлэх арай гэрэл гэгээтэй санаа эд нарын дундаас хэзээ ч төрөхгүй. Ард түмэн ДОХ хар тамхи. Мөнгө хүүлэгч нарын гарт үхэх нь эд нарт огт падлийгүй. Бузар булай бүхнийг дээдчүүлээс харж байгаа болохоор нийгмийн сэтгэл зүй яаж зөв байх вэ дээ. Монголчуудын эд хөрөнгө, сэтгэл зүйгээр сүүлийн 20иод жил тоглож ялзруулсан баагийнууд та нар хэзээ нэг цагт өөрсдийн ялзруулсан нийгмийнхээ шаварт тарвалзаж үхэх болно.
2015-04-10