“Алтжин Бөмбөгөр” -т гал гарах шахжээ

Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв гал гарлаа гэх мэдээллийн дагуу тус төвийг зорин очсон юм. Биднийг очиход тус худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсоосон хэмээн хамгаалалтын албаныхан хэлж байв.
Тус худалдааны төвд гарсан галын талаар ЦЕГ-ын Шуурхай мэдээллийн төвийн ажилтнаас тодруулахад "“Алтжин Бөмбөгөр” худалдааны төвд цахилгааны гэмтлээс болж галын зөрчил гарсан. Их хэмжээний гал гарсан зүйл байхгүй. Дуудлагын дагуу галыг бүрэн унтраасан" гэлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн баруун хойд талд байрладаг "Тавилгын төв"-өөс 13.00 цагийн үед уг гэмтэл гарч, утаа ихээр тархсан тул худалдаа эрхлэгчид болон худалдан авагчдыг нь гаргасан гэнэ.
Галын дуудлагаар Нийслэлийн онцгой байдлынхан газар дээр нь ажиллаж, түрээслэгчдийг нь аюулгүй гаргасны дараа тус худалдааны төвийн өнөөдрийн үйл ажиллагааг зогсоосон гэлээ.
Маргааш тус худалдааны төвийн үйл ажиллагаагаа хуваарийн дагуу хэвийн үргэлжлэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ