Хулгайчийг үйлдэл дээр нь барьжээ

Хулгайлах төрлийн 20 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад өнгөрөгч хоногт бүртгэгджээ. Үүний дөрвөн хэргийг үйлдэл дээр илрүүлэн ажиллаж, 16 гэмт хэргийн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Тухайлбал, БГД-ийн 14 хорооны Номин худалдааны төвийн гадна байсан "приус-20" автомашины цонхийг хагалж гар цүнх хулгайлсан 30 настай М-ыг, БЗД 13 хороонд оршин суух эмэгтэй Г-ийн өвлийн сууцны цонхийг хагалан зурагт, компьютер зэргийг Сэлэнгэ аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай Б гэгч хулгайлсныг илрүүлжээ.
Мөн Эргүүл хийж явсан цагдаа нар БЗД-ийн 4 хороо Жуковын автобусны буудал дээр явж байсан сэжиг бүхий иргэнийг шалгаж, БГД-ийн 22 дугаар хороонд оршин суух хаягтай 29 настай эмэгтэй Х-ын гар утас эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ