Бетон зуурмагийн үйлдвэрийн ажилчин гэмтжээ

Урин дулаан цаг ирж, барилгын улирал эхэлж байна. Энэ үеэр хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журам зөрчсний улмаас осол гарах, ажилчид гэмтэх асуудал гардаг.
Өчигдөр "Хүслийн шонхор" компанийн ажилчин ЧД-ийн 11 дугаар хороонд оршин суух хаягтай 20 настай, эрэгтэй М гэгч бетон зуурмагийн машин цэвэрлэж байгаад гэмтэж, ГССҮТ-д хүргэгджээ.
Уг хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Иймд энэ салбарт ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллахыг анхааруулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ