Сандра Буллок хэрэгтнийг уучлах уу

Холливуудын нэрт жүжигчин Сандра Буллокийн Лос Анжелес хотноо байрлах гэрт нь өнгөрсөн оны эхээр Жошуа Жеймс Корбетт гэгч орохыг завдаж, улмаар цагдаа нарт баригдсан билээ.
Түүнийг байшинд нэвтрэх үед жүжигчин, хүү Луисын хамтаар унтаж байсан бөгөөд гэрийн үйлчлэгч нь 911-д дуудлага өгсөн юм. Жошуа баригдах үедээ хайртай жүжигчинтэйгээ уулзахын тулд байшинд нэвтэрсэн хэмээн мэдэгдэж, шийтгэхгүй байхыг хүсчээ.
Энэхүү үйл явдлын дараа жүжигчин Нью Йорк дахь гэр рүүгээ нүүж, гэртээ сүүлийн үеийн хамгаалалтын системийг байршуулсан юм. Гэмт хэрэгтний шүүх хурал удахгүй болох бөгөөд Жошуа Жеймс Корбетт бусдын эзэмшилд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, айлган сүрдүүлсэн гэх үндэслэлээр 1-2 жилийн ялаар шийтгүүлж магадгүй гэнэ. Шүүх хуралд жүжигчин оролцох бөгөөд тэрбээр өчигдөр твиттертээ “Хэцүү юм аа. Жошуа Жеймс Корбеттийг уучлах зөв болов уу. Ээж нь санаж байгаа байхдаа” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ